алдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эзэмшиж байсан юмнаасаа салах, хаях гээх
- 2.Барьж байсан юмыг унагах
- 3.Дагаж мөрдөх гол зүйлээс хазайх, гажиж төөрөх, ёс жаягаа гээх
- 4.Аливаа нэг шинж тэмдэг, чанар байдал буурах, хэвийн биш болох
- 5.Ямар нэг хэрэгтэй, ашигтай юмнаас хагацан хохирох
- 6.Дотор эвгүйцэн ялгадас ойр ойрхон гарах
- 7.Байвал зохих зүйл үгүй болох
- 8.Барьж тогтоож байсан юмыг цалгардан сул болгож, гэнэ алдах, хохирол учруулах
- 9.Аливаа юмыг хийж бүтээх боломж, чадвар үгүй болох
- 10.Мэдрэлийн эрхтний цочмог сэрэлтээс ямар нэг үзэгдэл үүсэх
- 1.Салтаан дороос нь өргөх.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto lose (a thing, an ability, a quality...); to drop, to let go, to throw; to make a mistake, to err; to miss (an opportunity, a meeting, a deadline); to deviate, to digress, to wander off; to suddenly let out (a sound, sweat, tears...); to lose oneself doing; to almost do, to be about to do
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | алдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | алдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | алдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | алдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | алджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | алдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | алддаг |
| Холбох нөхцөл (-ж) | алдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | алдаад |
| Болзох нөхцөл (-вал) | алдвал |
| Хүсэх (-маар) | алдмаар |
| Захирах (-аарай) | алдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | алдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
адуу алдах — адуунаасаа салах
мөнгө алдах — мөнгөө гээх, мөнгөнөөсөө салах
хутга алдах — а.хутгаа унагах; б.хутгаа алдах
ташуураа алдах — а.ташуураа унагах; б.ташуураа гээх
баримжаа алдах — баримталбал зохих зүйлээс зөрчих, хазайх
ёс алдах — хэв журмаас гаж буруу явах
замаа алдах — а.төөрөх, мөрдөх замгүй болох; б.амьдралын буруу замд орох
жавхаа алдах — сүр жавхлангүй болох
зүрх алдах — айж сүрдэх, халшрах
өнгө алдах — язгуурын өнгө дүр, төрх нь үгүй болж, өнгө гандах
хүч алдах — а.хүн, амьтан, юмны чадал тэнхээ мөхөсдөх; б.малын тарга тэвээрэг муудах
ая алдах — а.сэтгэл зохисгүйдэж, зан ааш хувирах; б.дууны хөг аяыг тохируулахгүй болох
чадвараа алдах — чадваргүй болох
хөлс алдах — а.хөлс маш их гарах; б.хөлс сэвж эмгэгтэй болох
гам алдах — эмчилгээний дагавал зохих журмыг эс биелүүлэх
мөрөө алдах — а.явсан замаа олохгүй болох; б.хуулах, унших, бичих зэрэгт эгнээ орхин алгасах; в.шилж. гэмт хэрэг хийх, архи уух зэргээр амьдралаа үрэх
тоо алдах — а.тоолж баршгүй; б.тоолж буй зүйлийн дэс дугаарыг алдах
буу алдах — а.буугаа хулгайд алдах; б.санамсаргүй бууны гох дарах
гал алдах — а.галыг хамгаалж чадахгүй түймэр тавих; б.түлшээр тасарч галлаж чадахгүй болох
ажлаа алдах — а.хийж байсан ажлаа бусдад булаалгах; б.үр ашиггүй ажил оролдох, цагийг дэмий өнгөрүүлэх
барьц алдах — а.барьцаа тавих; б.шилж. сандрах, бажгадах, туршлагагүйдэх
дуу алдах — баярлах, цочих зэрэгт гэнэт огцом чанга дуугарах
нүд алдах — а.нүдний хараа гүйцэмгүй уудам; б.их олон зүйл зэрэг харж төөрөлдөх
сүүрс алдах — зовних, гэмших зэрэгт амьсгалаа уртаар авах
ам алдах — а.амаар зөвшөөрөх; тангараг тавих; б.нууц зүйлийг болгоомжгүй ярих
амь алдах — нас барах
үзэж алдах/үзэлцэж алдах — а.үйл ажилд мэрийн чармайх; б.хүчлэн маргаж тэмцэлхийлэх
Хэлц үг
ташуур алдам — маш их жавартай хүйтэн
сэтгэл алдах — а.санаа зовон гутрах; б.итгэлгүй болох; в.хэн нэгэнд дурлах
хүн дүрсээ алдах — хүний ёсноос гажууд зүйл хийх, сахилга журамгүй болох
нүүр алдах — нэр хүндгүй болох
хөл алдах — а.ус гатлахад хөл газар хүрэхгүй болох; б.шилж. худалдаа арилжаа хийгчид ашиг хонжоо олж чадалгүй бэл хөрөнгөдөө халдаж сүйрэх; в.шилж. олон болон их юмны дотор орсны улмаас аль учраа олохгүй сандрах, төөрөлдөх, нүд алдах; г.шилж. айж сандран учраа олохгүй болох; д.шилж. олны дотор байр сууриа олж чадахгүй алдаж эндэх; е.шилж. ихэд хүндэтгэн дайлж, цайлах
хөлөө алдах — а.жагсаж хөл нийлүүлэн явахад хөлөө сольж гишгэх; б.худалдаа наймаанд бэл алдах
↑ташуур алдам
↑ ам алдах
↑ амь алдах
↑ амьдралын эргүүлэгт живүүлэн алдах
↑ гэдэс алдах
↑ жолоо алдах
↑ зам мөрөө алдах
↑ замаа алдах
↑ зүрх алдах
↑ зүс алдах
↑ монголоо алдах
↑ нойр алдах
↑ нүд алдах
↑ нүүр алдах
↑ нэрээ алдах
↑ санаа алдах
↑ сэтгэл алдах
↑ тав алдах
↑ унгас алдах
↑ уургаа алдах
↑ үг алдах
↑ үзээд алдах
↑ үйл алдах
↑ үхэнгээ алдах
↑ хаанд үг алдаж, заанд уурга алдах
↑ хөл алдах
↑ хүн дүрсээ алдах
↑ хүнээ алдах
↑ хээл алдах
↑ хянга алдах
↑ цадигаа алдах
↑ царай [зүс] алдах
↑ чацга алдах
↑ чимхээр олж атгаар алдах, цэнгээр олж лангаар гээх
- … болон өөр 9
Зүйр цэцэн үг
Ам алдвал барьж болдоггүй
Агт алдвал барьж болдог
Хоршоо үг
алдах онох — сайн муу хоёр ээлжлэх
алдах эндэх — алдаа эндэл гаргах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.