хагацах
Тайлбар
- 1.Бүрмөсөн салах, ангижрах
- 2.Зааг гарах
- 3.Тавьсан тангарагаасаа няцах, хууль дүрэм журмыг зөрчих, тэрслэх
- 4.шилжсэн утгаМуу зүйлээс ангижрах, элдэв аюул ослоос аврагдах, хамгаалагдах
Ойролцоо үг
Нийлмэл үг
элдэв аюулаас хагацах — гарч болох элдэв аюул ослоос бүрмөсөн ангижрах
амрагаасаа хагацах — а.хайрлаж дурласан хүнээсээ салах; б.ханиасаа салах
хөхнөөс хагацах — нялх хүүхэд, амьтны үр төл хөхнөөс гарах
түр зуур хагацах — түр зуур салах
ханиасаа хагацах — хань нь нас барах
тангаргаас хагацах — тангаргаас няцах
цаазаас хагацах — а.хууль зөрчих; б.өршөөл үзүүлэх, цаазаас хэлтрүүлэх; в.цаазаас мултрах
үхлээс хагацах — үхлээс мултрах
зовлонгоос хагацах — зовлонгоос ангижрах
Хэлц үг
боорцогныхоо савнаас хагацах — амь насаа алдах
хоёр яс хагацах — нярайлах, хүүхэд төрүүлэх
↑боорцогныхоо савнаас хагацах
↑ хоёр яс хагацах
Хоршоо үг
хагацах салах — ойр дотно зүйлээсээ салах
хагацах хамтатгах — ойр дотно зүйлээсээ салах, ойр дотно зүйлтэйгээ хамтдаа байх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.