амар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зовнилгүй, тайван, төвшин
- 2.хүндэтгэлМэндлэхэд хэрэглэх хүндэтгэл үг, гачигдал зовлонгүй, амгалан тайван байхыг ерөөсөн утгатай үг
- 1.II Аливаа ажил үйлсийг хийхэд төвөггүй, хялбар дөхөм
- 1.амьтанМөрөгтэй төстэй, харавтар өнгөтэй нэг зүйл загас.
- 1.ургамалӨмнөд Азийн халуун оронд ургах олон жижиг цэцэгтэй, гялалзсан ногоон навчит мод;
- 2.ургамалШар ногоон хальстай, дотроо анхилуун үнэртэй, эхүүндүү амтлаг, нялцгайдуу улаан шаргал жимс; анхилзгана.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | амар |
|---|---|
| Харьяалахын тийн | амрын |
| Заахын тийн | амрыг |
| Өгөх орших тийн | амарт |
| Гарахын тийн | амраас |
| Үйлдэхийн тийн | амраар |
| Хамтрахын тийн | амартай |
| Чиглэхийн тийн | амар луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амар тавиу — орон даяар энх төвшин
биеийн амрыг харах — залхуурах
мэнд амар суух — сайн суух
амрыг эрэх — мэндийг нь асуух
амар мэнд үү? — мэнд сайн уу?
хийхэд амар — хийхэд хялбар
Хэлц үг
амар заяа үзүүлэх — амраах
Айлд хүргэн орж суусан хүн
Авдар дээр тавьсан бурхан хоёр
Амар заяа нэг ч үздэггүй
Авсаар тавьсаар үргэлж тонхчуулна
Алмас зоригоос чадалтан гардаг
Амар жимрээс залхуу гардаг
Амар байна уу? гэсэн биш
Гай болов
Амар боловч сэрэмжийг нь
Арга байвч хүчийг нь
Амар боловч
Амттай газар хэлээ тавина
Амар гэгч анхны ёс
Мэнд гэгч мөнхийн ёс
Амар суух чөлөөгүй
Аажим явах завгүй
Амар цагт амраглан ханилаад
Арга мухардахад зайлагч тэнэг
Аюул аюулд
гал усны аюул
Амар амард
сэтгэл санааны амар
Зүгээр суухаараа зүлгэж суу
Амар суухаараа ажиллаж суу
Сул суухаараа суралцаж суу
Зүйр цэцэн үг
Сүх далайтал үхэр амар
Сүүж автал чөмөг амар
Хоршоо үг
амар жаргал — төвшин жаргал
амар жимэр — а.тайван амгалан; б.хэл ам, хэрүүл тэмцэлгүй
амар тайван — айх аюулгүй, үймээн шуугиангүй, тайван амгалан
энх/энх амар — өвчин зовлонгүй, амар тайван
амар хялбар — энгийн, хүнд биш, төвөггүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.