хялбар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үйл ажлын амар, хөнгөн, энгийн
- 2.Худалдаа арилжааны юмны үнэ бага, хямд нь
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хялбар |
|---|---|
| Харьяалахын тийн | хялбарын |
| Заахын тийн | хялбарыг |
| Өгөх орших тийн | хялбард |
| Гарахын тийн | хялбараас |
| Үйлдэхийн тийн | хялбараар |
| Хамтрахын тийн | хялбартай |
| Чиглэхийн тийн | хялбар луу |
| Олон тоо | хялбарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хялбар ажил — хөнгөн ажил
хялбар арга — энгийн арга
хялбар асуулт — хөнгөн, энгийн асуулт
хялбар бодлого — мате. - энгийн, хөнгөн бодлого
хялбар болох — юм амар, хөнгөн болох
хялбар бус — амархан, хөнгөн биш
хялбар үнэтэй бараа — хямд, бага үнэтэй бараа
Хэлц үг
Хялбар бүтэх үйлгүй
Бүтээж болохгүй хэрэггүй
Зүйр цэцэн үг
Хялбар бүтэх үйлгүй
Бүтээж болохгүй зүйлгүй
Хоршоо үг
хялбар дөхөм — ямар нэгэн зүйлийг хийхэд хөнгөн хялбар, аятай таатай
хялбар/хөнгөн хялбар — энгийн, хүнд биш, төвөггүй
хямд хялбар — а.хямд төсөр; б.үйл ажлын амар, хөнгөн, энгийн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.