сайхан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан, юмс үзэгдлийн үзэмж төгөлдөр
- 2.Зохистой, тааламжтай
- 3.Цагаан цайлган, шударга
- 4.Эелдэг, дотно
- 5.Амгалан тайван; сайхан цаг (амар тайван, үймээн шуугиангүй цаг).
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрbeautiful, nice, handsome, pretty, fine; intensive degree of сайн (sajn, “good”, adjective)
- дайвар үгintensive degree of сайн (sajn, “good”, adverb)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сайхан |
|---|---|
| Харьяалахын тийн | сайхны |
| Заахын тийн | сайхныг |
| Өгөх орших тийн | сайханд |
| Гарахын тийн | сайхнаас |
| Үйлдэхийн тийн | сайхнаар |
| Хамтрахын тийн | сайхантай |
| Чиглэхийн тийн | сайхан руу |
| Олон тоо | сайхнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сайхан бүсгүй — бие галбир тэгш, царай зүс өнгөлөг, зан ааль төлөв бүсгүй
сайхан үс — гэмтэж бэртээгүй, эрүүл үс
үзэмжит сайхан — үзэмж төгөлдөр
гоё сайхан — нүдэнд харагдах гадаад үзэмж төгс
гоо сайхан — өнгө зүс үзэсгэлэнтэй
тэнгэрийн сайхан — тэнгэр цэлмэг, салхи шуургагүй байдал
цагийн сайхан — ган, зудгүй, тавтай үе
сайхан өдөр — а.цаг агаарын байдал тааламжтай, дулаан өдөр; б.тэмдэглэлт, баярт үйл явдал тохиолдсон өдөр
айхан хоол — амттай хоол
сайхан хавар — хавсарга, салхи багатай хаврын улирал
сайхан зүүд — сэтгэлд аятай бодол төрүүлсэн зүүд
сайхан дуулах — эвлэг, аятайхан дуулах
сайхан мишээх — бусдын сэтгэлд нийцэхүйцээр тааламжтай инээх
сайхан зурах — гоё зурах
сайхан санагдах — сэтгэлд нийцэх
анхилам сайхан — сэтгэлд тааламжтай зүйл
сайхан хэвт цэцэг — урга. - иш навч нь замар цэцэгтэй адил бөгөөд гагцхүү цэцгийн өнгө шар, хүйс том нэг зүйл өвс, гялтганам үзэсгэлэнтэй
сайхан санаа — а.хэн нэгэнд хор хүргэхээргүй бодол санаа; б.шилж. Оновчтой, шинэ санаа
сайхан сэтгэл — цагаан цайлган, тусархаг сэтгэл
сайхан зантай — ялдам зөөлөн зантай
сайхан мэдээрэй — яриа. - хэр хэмжээгээрээ мэдэж аашлаарай гэсэн санаа
Хэлц үг
Нохой гахай хоёрт
Сайхан үнэр хэрэггүй
Саглагар мод ургаагүй бол
Шаазгай суухаар ирэхгүй
Сайхан хүүхэн төрөөгүй бол
Самбай тавихаар ирэхгүй
Саглагар мод уулын чимэг
Сайхан хүүхэн гэрийн чимэг
Сайн айл тун эрхэм
Сайхан сэтгэл нэн эрхэм
Сайн буян олъё гэвэл сайныг үргэлж тэтгэ
Сайхан цэцэн болъё гэвэл мэргэнийг дагаж яв
Сайн гэдэг нь биендээ
Сайхан гэдэг нь зүсэндээ
Сайн лам сахилаа хайрлана
Сайхан эм биеэ хайрлана
Сайн морь эмээлд биш
Сайхан царай дээлд биш
Сайн морь эмээлд үгүй
Сайхан зүс дээлд үгүй
Сайхан зүс засалд үгүй
Сайн морь эмээлийн биш
Сайхан зүс заслын биш
Сайн муу хоёрын муу нь дийлдэг
Сайхан муухай хоёрын муухай нь дийлдэг
Сайн мууг айхдаа мэддэг
Сайхан муухайг харахдаа мэддэг
Сайн сэтгэл хүний чимэг
Сайхан авхай ертөнцийн чимэг
Сайн үг ч бол шивэгчинд байдаг
Сайхан үнэр ч бол хулганад байдаг
Сайн үйл бүтээгч нь эрдэмтэд
Сайхан санаа үүсгэгч нь мэргэд
Сайн мөр удирдагч нь багш
Сайхан хэрэг хийгч нь нөхөр
Сайн мууг ялгагч нь хүн
Сайхан зориг гаргагч нь баатар
Сайн үйлд саад байдаггүй
Сайхан тэнгэрт үүл байдаггүй
Сайн хүн мөрөө хардаг
- … болон өөр 127
Зүйр цэцэн үг
Сайхан уулыг цас дардаг
Сайхан биеийг нас дардаг
Сайхан гэхлээр сахлаа таван өнгөөр будах
Сайхан дээл өмссөн хүн сурсан эрдэмгүй бол хөрөг
Сайхан царай төөнөвөл нэг насаар балрахгүй
Сайн бүтээл гаргавал муу нэр улирахгүй
Сайхан өнгө хиртэх нь түргэн
Сайхан амьдрал сарних нь түргэн
Сайхан гэвэл эв
Саруул гэ-вэл ухаан
Сайн гэвэл чанар
Саар гэвэл залхуу
Сайхан өнгө нүдийг баясгавч шимийг хусна
Амтат архи аманд амттай ч амийг хорлоно
Сайхан цаг өнгөрөх хурдан
Сайхан хурим тархах түргэн
Хоршоо үг
сайхан муухай — юмны өнгө үзэмж сайтай болоод өнгө зүс муутай, үзэмжгүй байдал
Үгийн гарал
By surface analysis, сай- (saj-, “good”, adjective) + -хан (-xan, affectionate/intensive suffix). Inherited from Classical Mongolian ᠰᠠᠶ᠋ᠢᠬᠠᠨ (sayiqan), from Middle Mongol [Term?], from Proto-Mongolic *sayikan. Cognate with Buryat һайхан (hajxan), Dongxiang saigvan, etc. Compare typologically Russian хоро́шенький (xoróšenʹkij) (see for more) (< хоро́ший (xoróšij)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.