Үндсэн хэсэг рүү шилжих

зөөлөн

тэмдэг нэр/ˈt͡sɵːɮɵŋ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Даралтын нөлөөнд хял­бархан автдаг, хэлбэр дүрсээ алдамтгай чанар, хатуу нягт биш зүйл
  2. 2.
    Даагдах дийлдэх нь амар
  3. 3.
    Эелдэг зан ааш, аливаад сэтгэл амархан уярах нь
  4. 4.
    Хөнгөн хялбар, амархан
  5. 5.
    Тав тухтай, биед эвтэйхэн

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрsoft

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзөөлөн
Харьяалахын тийнзөөлний
Заахын тийнзөөлнийг
Өгөх орших тийнзөөлөнд
Гарахын тийнзөөлнөөс
Үйлдэхийн тийнзөөлнөөр
Хамтрахын тийнзөөлөнтэй
Чиглэхийн тийнзөөлөн рүү
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • зөөлөн мод — а.зорох, сийлэхэд хялбар мод; б.нугалахад уян хатан мод

  • зөөлөн төмөр — хат багатай төмөр, махан төмөр

  • зөөлөн үс — уян налархай үс

  • зөөлөн чулуу — хат багатай элэгдэмтгий чулуу

  • зөөлөн цэрд — болсон шохой

  • зөөлөн эдлэл — үслэг арьс, бөсөөр хийсэн эдлэл

  • зөөлөн хоол — идэхэд хялбар хоол

  • сэтгэл зөөлөн — сэтгэл уян

  • зөөлөн нүд — дөлгөөн харцтай нүд

  • зөөлөн харц — дөлгөөн харц

  • зөөлөн хүн — ааш зан эелдэг даруу хүн

  • зөөлөн ажил — амар ажил

  • зөөлөн оёдол — хялбар оёдол

  • зөөлөн мэх — энгийн мэх

  • зөөлөн суудал — а.суухад хатуу биш, аятай суудал; б.галт тэрэгний тусгай тохижуулсан тасалгаа; в.шилж. дээгүүр албан тушаал

  • зөөлөн болох — аядуу намдуу болох

  • зөөлөн бороо — шиврээ бороо, зүсэр бороо

  • зөөлөн салхи — сэвшээ салхи

  • зөөлөн гийгүүлэгч — хэлэхэд өгүүлэх эрхтэн сул хэлэгдэх гийгүүлэгч, хэлний дунд этгээд тагнайд ойртон хэлэгдэнэ

  • зөөлний тэмдэг — цагаан тол­гойн “ь” тэмдэг

Хэлц үг

  • зөөлөн боорцог биш — а.амар хялбар арганд орох, дийлдэх хүн биш; б.хэцүү ажил

  • зөөлөн мөлжүүр — хүний аяар байх зан

  • зөөлөн бөх — нойр

  • зөөлөн хутга хэрэглэх — ялгуун уран аргаар хор гүйлгэх, хорлох

    Би Чулуу мэйрэн зөөлөн хутга хэрэглэх гэж байна гэдгийг мэдлээ (Хасбарс, Тал нутгийн хилэнгийн гал).

  • зөөлөн хоншоор — уран зөөлөн ярьж овжигнох занг үл таашаасан хэллэг

    Одбал

  • зөөлөн чихтэй — дуулгавартай

    Манай хүү чинь даруухан, ажилсаг, их зөөлөн чихтэй юм шүү дээ.

  • Жимс ихтэй модонд жигүүртэн олон хоноглодог

  • Зөөлөн зантай хүнд зүйлийн ах дүү нөхөрлөдөг

  • Зөв зөвд шударга зөв

  • Зөөлөн зөөлөнд эе зөөлөн

  • Зөв нь буруугаа дийлнэ

  • Зөөлөн нь хатуугаа дийлнэ

  • Зөв нь буруудаж

  • Зөөлөн нь хатуурах

  • Зөв сургаал

  • Зөөлөн захиа

  • Зөв үг зүрх хөндөнө

  • Зөөлөн зан сэтгэл хөндөнө

  • Зөв үгэнд баясагч олон

  • Зөөлөн авиртыг дагагч олон

  • Зөв үгэнд баясаж

  • Зөөлөн авирыг барь

  • Зөв үгэнд зөрөө байхгүй

  • Зөөлөн маханд хутга хэрэггүй

  • Зөв үгэнд хүн уярна

  • Зөөлөн газар морь хөрвөнө

  • Зөөлөн амтай тугал хоёр эх хөхнө

  • Зөөлөн амтай хүн хоёр сэтгэл хураана

  • Зөөлөн биетэй

  • Шингэн дуутай хүн үү?

  • Зөөлөн газар мөртэй

  • Зөрсөн газар мэндтэй

  • Зөөлөн модонд хорхой үлддэг

  • Залхуу хүнд ажил мунддаггүй

  • Зөөлөн нь удаандаа хатуугаа дийлнэ

  • Зөөлөн өлгий хүүхдэд таарна

  • Зөв сэтгэл амьдралд таарна

  • Зөөлөн сэтгэлт хүнийг мунхаг гэж

  • Зөв явдалт хүнийг буруу гэх

  • Зөөлөн үг зөөхий шиг

  • … болон өөр 29

Хоршоо үг

  • зөөлөн намуун — аядуу дөлгөөн

  • зөөлөн харимхай — уян налархай

  • зөөлөн хатуу — юмны эсрэг тэсрэг шинж

  • урин зөөлөн — а.цаг агаарын аятай таатай байдал; б.сэтгэл ялдам, өр нимгэн зан

  • уян зөөлөн — аядуу, энэрэнгүй зан ааш

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.