агуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үлэмж, том, их
- 2.Уужим, дэлгэр
- 3.шилжсэн утгаЭнэрэнгүй, нигүүлсэнгүй санаа.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | агуу |
|---|---|
| Харьяалахын тийн | агуугийн |
| Заахын тийн | агууг |
| Өгөх орших тийн | агууд |
| Гарахын тийн | агуугаас |
| Үйлдэхийн тийн | агуугаар |
| Хамтрахын тийн | агуутай |
| Чиглэхийн тийн | агуу руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
агуу сайн — үлэмж сайн
агуу ухаантай — үлэмж ухаантай
агуу их ятга — хөгжим. - хорин таван чавхдасанд тэвх тулж хуурдах монголын эртний хөгжмийн зэмсгийн нэг
агуу сэтгэл — уужим сэтгэл
Хэлц үг
Агуу сайн хүн эедэхэд хялбар эвдрэхэд бэрх
Атаат муу хүн ханилахад бэрх хагацахад хялбар
Агуу сайн хүн эедэхэд хялбар
Атаат муу хүн ханилахад бэрх
Агуу хүчтэй явъя гэвэл олонтой бүлгэмд
Уудам сул амьдаръя гэвэл эеэ хичээ
Агуу хүчээ ихэтгэе гэвэл ардаа асар
Уужим сул жаргая гэвэл эвээ хичээ
Хоршоо үг
агуу их — үлэмж их
агуу уудам — уужим дэлгэр
агуу дэлгэр — өргөн уудам, тэнүүн талбиу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.