чадалтай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүч чадал, бяр тэнхээ ихтэй
- 2.Мэдлэг чадвар сайтай
- 3.Хөрөнгө чинээ сайтай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чадалтай |
|---|---|
| Харьяалахын тийн | чадалтайн |
| Заахын тийн | чадалтайг |
| Өгөх орших тийн | чадалтайд |
| Гарахын тийн | чадалтайгаас |
| Үйлдэхийн тийн | чадалтайгаар |
| Хамтрахын тийн | чадалтайтай |
| Чиглэхийн тийн | чадалтай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чадалтай бөх — хүч бяр ихтэй бөх
чадалтай эрдэмтэн — мэдлэг чадвар сайтай эрдэмтэн
чадалтай айл — хөрөнгө чинээ сайтай айл
Хэлц үг
Чадалтай хүн алгуур
Чадалгүй хүн ярвалзуур
Чадалтай хүн давлиун
Чадалгүй хүн бэвнүүн
Чадалтай хүн чөтгөр зарна
Аргатай хүн арслан унана
Чадалтай хүнд чөтгөр жороо
Аргатай хүнд алмас жороо
Хоршоо үг
овтой чадалтай — арга заль, мөнгө төгрөг элбэгтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.