арилах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үгүй болох
- 1.Эдгэрэх
- 2.Явах, зайлах;
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | арилах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | арилна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ариллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | арилав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | арилжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | арилсан |
| Хэвшсэн нэр (-даг) | арилдаг |
| Холбох нөхцөл (-ж) | арилж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | арилаад |
| Болзох нөхцөл (-вал) | арилбал |
| Хүсэх (-маар) | арилмаар |
| Захирах (-аарай) | арилаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | арилахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
айдас арилах — айхгүй болох
манан арилах — манан замхрах
тэнгэр арилах — а.тэнгэр цэлмэх; б.шилж. аз хийморь нь хаях
хий арилах — алдаа эндэгдэлгүй болох
өвчин арилах — өвчин эдгэх
ханиад арилах — ханиад эдгэх
Хэлц үг
арилсан дотортой — юм бодож санадаггүй, хэнэггүй, хайхрамжгүй
арилсан дотортой [хүн] — юм бодож санадаггүй, дэндүү тайван, хэнэггүй, хайхрамжгүй
Өдөр өнгөрөөд л байдаг Төмөр эргэж ирэхгүй ажээ. “Намайг энд орхичоод сураг чимээгүй алга болдог арилсан дотортой амьтнаа” гэж бодоод Төмөртөө гомдовч тэр сэтгэл нь удаан тогтож чаддаггүй байлаа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Тэр тийм юм хийх, арилсан дотортой хүн биш. Итгэмтгий, зөөлөн занг нь хэн нэгэн ашигласан хэрэг (С.Хишигсүрэн, Тэр).
Арилах тэнгэр хаяанаасаа цэлмэх
Орох тэнгэр оройноосоо цэлмэх
Зүйр цэцэн үг
Хэлүүлэх тусам хий нь арилж
Өөлүүлэх тусам өө нь арилдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.