арилжаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг юмаар харилцан солих буюу худалдаж борлуулах наймаа
- 1.Морины хатир жороо хоёрын дундах зөөлөн ялгуун явдал
- 1.тоглоомМонгол ардын нэгэн зүйл хөлөгт тоглоомын нэр, морины арилжаанаас гаралтай энэ тоглоомыг есөн буудал дээр хоёр цагаан, хоёр хар мориор тоглож, цагаан морь авсан нь эхэлж нүүнэ, шатрын морины нүүдлээр ээлжлэн нүүж эсрэг этгээдийн байрыг түрүүлж эзэлсэн нь хожно.
- 1.бүлгүүдийн хооронд бий болж байгаа арилжааны үйлдэл /худалдаа арилжааны үйл ажиллагааны хувьд/
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | арилжаа |
|---|---|
| Харьяалахын тийн | арилжааны |
| Заахын тийн | арилжааг |
| Өгөх орших тийн | арилжаад |
| Гарахын тийн | арилжаанаас |
| Үйлдэхийн тийн | арилжаагаар |
| Хамтрахын тийн | арилжаатай |
| Чиглэхийн тийн | арилжаа руу |
| Олон тоо | арилжаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
арилжаа хийх — наймаа хийх
арилжаалагдсан хувьцаа — худалдагдсан хөрөнгө эзэмших эрхийн бичиг
арилжааны банк — төв банк, засгийн газрын зөвшөөрлөөр хадгаламж, богино хугацаат зээл, төлбөр тооцоогоор үйлчлэх банкны байгууллага
арилжааны зах — хувьцаа, зээллэг, үнэт цаас, гадаад валют, таваар, ажиллах хүчийг чөлөөтэй солилцох ажиллагаатай зах
арилжаа морь — сайвар морь
Хэлц үг
Авах худалдахаас
Арилжаа байдаг
Ажил хийсэн хүн хөрөнгө цуглуулах
Арилжаа хийсэн хүн хараал цуглуулах
Арилжаа суруугүй морийг болбол
Амыг нь татаад юугаа хийх вэ
Хоршоо үг
худалдаа арилжаа — эд зүйл худалдаж борлуулах үйл ажиллагаа
Товчилсон үг
АСА — Арилжаа, Сурталчилгааны Алба
МАСА — Мэдээлэл, Арилжаа, Сурталчилгааны Алба
МАСТ — Мэдээлэл, Арилжаа, Сурталчилгааны Товчоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.