ач
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гүнээ хүндэтгэвэл зохих эрхэм тус, сайн буян
- 1.Хөвгүүний эрэгтэй хүүхэд; ачийн хүүг жич, жичийн хүүг гуч, гучийн хүүг дөч, дөчийн хүүг тач гэнэ
- 1.ач бач хорш. (ана мана).
- 1.ач тач хорш. хүч тэнцүү, хэн хэнийгээ дийлэхээр биш, ана мана
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgrandson
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ач |
|---|---|
| Харьяалахын тийн | ачийн |
| Заахын тийн | ачийг |
| Өгөх орших тийн | ачид |
| Гарахын тийн | ачаас |
| Үйлдэхийн тийн | ачаар |
| Хамтрахын тийн | ачтай |
| Чиглэхийн тийн | ач руу |
| Олон тоо | ачгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ачийг хариулах — тус болсны хариуд буян санах
аавын ач — аавын буян
ач хүү — төрсөн хүүгийн хүүхэд
ачийн зулай үнэрлэх — ачтай болох
ач гучаа үзэх — үр удмаа үзэх
ач тач барилдах — харилцан ана мана ноцолдох
Хэлц үг
Адуугаа танихгүй баян
Ач нараа танихгүй өнөр
Азарга унавал гүү хусарна
Ач хэлбэл тус харина
Ам барих
Ач хүүтэй
Аргагүйд заргагүй
Ач үгүйд бач үгүй
Ач гуч санаа татдаг
Адуу мал ам тосддог
Ач гэхлээр тусаа хариулдаг
Бач гэхлээр хороо харуулдаг
Ач нь өмнөө
Тус нь хойноо
Ач хэлбэл тус харьдаг
Тус хийвэл ач ирдэг
Тус нь өмнөө
Ач нь хойноо
Зүйр цэцэн үг
Үр ач хорш. (өөрийн хүүхэд болоод хүүхдийн хүүхэд), ачаа танихгүй өнөр өтгөн
Үрээ даагаа танихгүй хур баян
Ачийг бачаар
Тусыг усаар
Хоршоо үг
ач буян — ивээл буян
ач гавьяа — гавьяа зүтгэл
ач ивээл — ачлан туслах, өршөөн тэтгэх нь
ач нөлөө — тус дэм, үлгэр дууриал
ач тус — тус нэмэр
ач хүч — энэрэл хайр, халамж
ач холбогдол — тухайн үйлийн үр дүн, үр ашиг
ач эрдэм — эрдэм буян
ач жич — ач зээ
ач зээ — өөрийн хүүхдийн хүүхэд
ач гуч — ач жич нар
ач үр — үр хүүхэд
үр ач — өөрийн хүүхэд болоод хүүхдийн хүүхэд
ач бач — ана мана
ач тач — хүч тэнцүү, хэн хэнийгээ дийлэхээр биш, ана мана: ач тач барилдах - харилцан ана мана ноцолдох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.