бааз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Борогжуу, дунд зэрэг, муухан
- 1.Багц, боодол
- 1.Найз, нөхөр, түнш
- 2.Аянчин жинчдийн хөсгийн цуваа
- 1.Нийгмийн тухайн үеийн эдийн засгийн суурь, нийгмийн оршин тогтнохын үндэс болсон үйлдвэрлэх хүчин ба үйлдвэрлэлийн харьцааны цогц; эдийн засгийн бааз, эдийн засгийн үндэс суурь;
- 2.Юмыг агуулах, нөөцлөн хадгалах газар
- 3.Түр байрлах түшиц газар
- 4.Үйлдвэрлэлийн аль нэг салбарт үйлчлэх, агуулах, туслах аж ахуй.
- 1.ямар нэгэн томилолтын хугацаанд түр байрлах газар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бааз |
|---|---|
| Харьяалахын тийн | баазын |
| Заахын тийн | баазыг |
| Өгөх орших тийн | баазад |
| Гарахын тийн | баазаас |
| Үйлдэхийн тийн | баазаар |
| Хамтрахын тийн | баазтай |
| Чиглэхийн тийн | бааз руу |
| Олон тоо | баазууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бааз ажил — хар бор ажил
бааз зураг — муухан зурсан зураг
бааз морь — уналга эдэлгээнд барагтайхан морь
бааз гоймон — боодол гоймон
бааз чүдэнз — багц чүдэнз
миний бааз — миний түнш
бааз гал — нэг гал болсон дөрвөөс найман жинчин
бааз хөөх — ачаа хөсгийг тал бүрээс нь сэргийлэн явах
бараа бааз — бараа хадгалах газар
материаллаг бааз — бодот хөрөнгийн нөөц
жуулчны бааз — жуулчдын үдлэх, буух амралтын газар
цанын бааз — цанаар гулгах газар
цэргийн бааз — цэргийн анги салбар байрлах газар
Хоршоо үг
бааз борог — болхи тааруухан
бааз нөхөр — найз нөхөр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.