Үндсэн хэсэг рүү шилжих

суурь

нэр үг/sʊːrʲ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Юм тавих хэрэгсэл, тавиур, ул; суурь чулуу (юмны дор тавьж тулгуур болгосон чулуу), данхны суурь (а.данхны ёроол; б.данхны дор тавих зүйл), зуухны суурь (зуух, пийшингийн дор тавих хэрэгсэл, өр), лааны суурь (лаа хатган тогтоох хэрэгсэл), олбогны суурь (давхарлан тавьсан олбогнуудын хамгийн доод ул), тогооны суурь (тогоо тавих хэрэгсэл), цагны суурь (цаг дээр нь тавих зүйл), суурь ёроол хорш. (юмны доод битүү хэсэг, ул
  2. 2.
    Барилгын ёроолд дэвсгэр болгон бэхэлсэн зүйл; гантиг суурь (гантиг чулуугаар хийсэн суурь), байшингийн суурь (байшингийн доорх тулгуур), суурь тогтоц (геологийн эртний настай бүтцийн ёроол
  3. 3.
    Ямар нэгэн юмны байсан газар, буурь, ором
  4. 4.
    Суудал, байр, ор
  5. 5.
    шилжсэн утгаСүрэг, нэг төрлийн малын хэсэг
  6. 6.
    шилжсэн утгаХашир, догь, буурьтай
  7. 7.
    шилжсэн утгаЗэрэг, дэс, байр
  8. 8.
    шилжсэн утгаЮмны үндэс, уг сурвалж; суурь тавих (үндсийг нь тавих, эхлэлийг нь тавих), суурь хөрөнгө (үндсэн хөрөнгө), суурь мэдлэг (үндсэн мэдлэг), эх суурь (үндэс), суурь давхарга хорш
IIнэр үг
  1. 1.
    Үйлдвэрлэлийн машин техник; суурь машин (аливаа эдлэл юмыг хийх боловсруулах машин), суурь мөнгө (үйлдвэрлэл явуулахад хэрэглэх үндсэн бэл, мөнгө).
IIIнэр үг
  1. 1.
    Нийгэмлэгийн тухайн үеийн хөгжлийн эдийн засгийн байгуулал.
IVнэр үг
  1. 1.
    химиХимийн хувьд шүлтлэг шинж чанартай бодос; гидроксидийн бүлэг шүлтлэг шинж чанар бий болгоно.
нэр үг
  1. 1.
    аливаа юмны доод хэсэг
  2. 2.
    ямар нэг зүйлийг хамгийн чухал, шаардлагатай хэсэг
  3. 3.
    Ямар нэгэн суурьшсан зүйл дээр үндэслэх

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгbase, foundation

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсуурь
Харьяалахын тийнсуурины
Заахын тийнсуурийг
Өгөх орших тийнсуурьд
Гарахын тийнсууринаас
Үйлдэхийн тийнсууриар
Хамтрахын тийнсуурьтай
Чиглэхийн тийнсуурь руу
Олон тоосууринууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • дуганы суурь — дуган байсан ором

  • хотын суурь — хотын туурь

  • сууринаасаа хөдлөх — уг байрнаасаа хөдлөх

  • суурь эзлэх — ор суух

  • сууринд суух — авын үргээлгэнээс гарсан амьтдыг отон суух

  • суурийн ахлагч — ямар нэг мал дагнан малласан малчдын хэсгийг ахалсан хүн

  • малчдын суурь — мал малладаг хэсэг хүмүүс

  • хонин суурь — хонь дагнан малласан малчдын хэсэг

  • шилмэл суурь — ашиг шим, үүлдэр угсаагаар шилж сонгосон мал сүрэг

  • орон суурь — өнгөрсөн үеийн ямар нэгэн айл буюу хүний хойд үе, үлдсэн айл өрх

  • буурь сууриа алдах — хөнгөн хуумгай, тогтворгүй болох

  • суурь эзлүүлэх — байр эзлүүлэх

Хоршоо үг

  • суурь ёроол — юмны доод битүү хэсэг, ул

  • ором суурь — барилга зэрэг юмны үлдэц, туурь

  • байр суурь — а.байршил, суурьшсан газар; б.нийгэм, хамт олны доторх нөлөө, нэр төр; в.шилж. үзэл бодол: –Энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ? яриа., г.шилж. Янз байдал, төлөв

  • буурь суурь — хүний юманд хандах хандлага, хүмүүжил, намба төрх

  • ул суурь — буурь суурь, хашир догь байдал

  • суурь давхарга — үндсэн гол тулгуур

  • үндэс суурь — уг сурвалж, эх

Товчилсон үг

  • ЕСБ — Ерөнхий Суурь Боловсрол

  • МСБОХ — Мэргэжлийн Суурь Боловсрол Олгох Хичээл

  • СҮ — Суурь Үнэ

Үгийн гарал

суу (suu) + -рь (-rʹ)

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.