Үндсэн хэсэг рүү шилжих

үндэс

нэр үгтооны нэр[un.tɘ̆s]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Үндсээр хийсэн
  2. 2.
    Гарал угсаа, уг
  3. 3.
    Гол, чухал, тулгуур болсон, ерөнхий
  4. 4.
    Эх, үүсгэл, суурь, эш баримт
  5. 5.
    Үндэстэн
  6. 6.
    Бүхлээр нь, уг ёзоороор нь
  7. 7.
    ёгтАрав гэсэн тооны ёгт нэр.
  8. 8.
    аливаа зүйлийн үүсэн гарсан газар, юмны уг үүсгэл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгroot (underground part of a plant); foundation, origin, source; nationality, folk; root; main, fundamental
  • тооны нэрten

Тийн ялгал

Нэрлэхийн тийнүндэс
Харьяалахын тийнүндсийн
Заахын тийнүндсийг
Өгөх орших тийнүндсэнд
Гарахын тийнүндсээс
Үйлдэхийн тийнүндсээр
Хамтрахын тийнүндэстэй
Чиглэхийн тийнүндэс рүү
Олон тооүндсүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • модны үндэс — модны газар бэхлэгдсэн хэсэг

  • мөлжүүр үндэс — ургамлын нэхдэс дотор сунан ургаж шим шүүсийг нь сорон амьдардаг үндэс

  • үндэс хөөх — мал өвсний үндэс эрж идэх

  • үндэс гүйх — ургамлын үндэс уртсах ба өсөж томрох

  • үндэсний үер — газар гэсэхэд ус нь дээш нэвчиж, мөрөн голын ус нэмэгдэн үерлэх үер

  • үндсэн аяга — модны үндсийг ухаж хийсэн аяга

  • үндсэн асуудал — гол асуудал

  • үндсэн зарчим — гол зарчим, тулгуур зарчим

  • үндсэн мэргэжил — гол мэргэжил

  • үндсэн өнгө — цагаан, шар, улаан, хөх, хар энэ таван өнгө

  • үндсэн утга — гол утга

  • үндсэн хөрөнгө — үйлдвэрлэлийн хэрэгсэлд зориулсан хөрөнгө

  • үндсэн хууль — нийгэм төрийн байгууллын үндэс, төрийн байгууллагуудын систем, зохион байгуулалт үйл ажиллагааны зарчим, иргэдийн үндсэн эрх, үүргийг бататган бэхжүүлсэн улсын тулгуур засаг хууль

  • үндсэн хуулийн цэц — үндсэн хуульд хяналт тавих, заалт зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй, үндсэн хуулийг чандлан сахиулах байгууллага

  • үндсэн шинж — гол, чухал шинж

  • үндсэн орд — геол. - геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож, анх үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдэс баялгийн хуримтлал

  • эх үндэс — уг гарал

  • онолын үндэс — онолын тулгуур ойлголт

  • үгийн үндэс — үг хувилах нөхцөл залгаж цааш хувиргах хэсэг

  • үндэс болгох — эш, суурь болгох

  • үндсийг нь тавих — суурийг нь тавих

  • үндэсний бахархал — тухайн үндэстний бахархах зүйл

  • үндэсний баялаг — тухайн үндэстний бий болгосон буюу өвлөсөн оюуны болон эдийн зүйлс

  • үндэсний бодлого — тухайн үндэстний авч хэрэгжүүлэх арга хэмжээ

  • үндэсний бүжиг — тухайн үндэстний буюу ард түмний зохиосон бүжиг

  • үндэсний нийт бүтээгдэхүүн — э.з. - тодорхой хугацаанд тухайн улсын үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт үнэ бусад оронд гаргасан хөрөнгө оруулалтаас олсон орлогын нийлбэр дүнгээр хэмжигддэг үзүүлэлт

  • үндэсний үзэл — улс үндэстний ашиг сонирхлыг илэрхийлсэн үзэл суртал, улс төрийн бодлогоын нэгэн зарчим

  • үндэсний цэцэрлэг — байгалийн гайхамшигт зүйлийг үндэсний хэмжээнд хамгаалалтад авсан нутаг болон усан талбай

  • үндэсний спорт — ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэстний онцлог шинжийг агуулсан спорт

  • үндсээр нь таслах — юу ч үгүй болгох

  • үндсээр нь устгах — бүгдийг нь байхгүй болгох

  • үндсээр нь үгүй хийх — юу ч үлдээлгүй устгах

Хэлц үг

  • үндэс залгах — удам залгах үр хүүхэдтэй болох

  • үндэс харлах — үр хүүхэдгүй болох

  • үндэс хатгах — а.үр хүүхэдтэй болох; б.нутагшин суурьших; в.хэрэг явдлын эхлэлийг тавих

  • үндэс тасрах — удам залгах үр хүүхэдгүй болох

  • Мөчрийг нь хугалавч

  • Үндэс нь үлдэнэ

  • Өнгөнд шунавал доройтохын тэмдэг

  • Үндэс нь тасарвал хувхайрахын тэмдэг

  • Үндэс нь муу бол

  • Залаа нь муу

  • Үг илүүтэй

  • дутуутай

  • Үндэс урттай

  • богинотой

  • Үг цөөнтэй хүн

  • Үндэс суурьтай байдаг

  • Үг цээжнээс

  • Үндэс газраас

  • Үзүүр нь урт ч гэсэн

  • Үндэс нэг холбоотой

  • Үй зайгүй огиж бөөлжих

  • Үндэс ёзооргүй гуйвж дайвах

  • Үндэс бүдүүнтэй модны мөчир нь бүдүүн

  • Үнс ихтэй айлын гал нь илүү

  • Үндэс муутай мод асхан ургаж чадахгүй

  • Үзэл муутай хүн үнэнийг барьж чадахгүй

  • Үндэс муутай модны навч шингэн

  • Үйлс муутай хүний үг шингэн

  • Үндэс нь түлэгдвэл цэцэг гарахгүй

  • Үргэлж муу санавал буян хурахгүй

  • Үндэс олонтой мод ургах нь сайн

  • Үндэс нэгтийн үр нь нэг

  • Үндэс сайт модны мөчир олон

  • Үнэн сайтын нэр хүнд их

  • Үндэс сайтын навч цэцэг их

  • Үр муут хүн үхэн үхтэлээ зовно

  • Үндэс муут мод унан унатлаа зовно

  • Үр сайт тарианы уналт их

  • Эх нэгтэй ч үрс адилгүй

  • Үндэс нэгтэй ч самар адилгүй

Зүйр цэцэн үг

  • Үндэс сайтын навч цэцэг их

  • Үнэн сайтын үг яриа цөөн

  • Үндэс залгах үрээ хүн болгох

  • Үүлдэр залгах үрээгээ морь болгох

Хоршоо үг

  • овог/овог үндэс — угсаа, гарал үүсэл

  • үндэс сурвалж — а.юмны үүсэл гарал, шалтгаан; б.удам судар

  • үндэс угсаа — үндэс сурвалж

  • үр үндэс — үр хүүхэд, хойч үе

  • яс үндэс — гарал угсаа

  • үндэс суурь — уг сурвалж, эх үүсгэл

  • ор үндэс — үнэн бодот байдлын эзлэх хэмжээ, хувь

Үгийн гарал

# From Proto-Mongolic *ündüsün, compare Buryat үндэһэн (ündehen), Kalmyk үндсн (ündsn), Dongxiang undusun. # Perhaps related somehow to Proto-Tungusic *ŋuiŋte (Evenki ӈиӈтэ (ŋiŋtə)) or Karakhanid [script needed] (öŋdī, “traditional customs”). Containing -с (-s).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.