ёроол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөндий юмны амсрын нөгөө битүү тал
- 2.Уулын хажуу бэл
- 3.Хад чулуу, мод бут, ургамал зэргийн доод тал
- 4.Нуур далай, гол мөрөн, худгийн усны доод талын газартай золгож байгаа доод хэсэг
- 5.шилжсэн утгаЯмар нэг асуудал, хэрэг зөрчил, заргын эх үүсвэр, язгуур үндэс
- 6.Тэрэгний хоёр хашлагын хоорондох хэсэг
- 7.аливаа юмны доод хэсэг
- 8.ямар нэг зүйлийн хамгийн доод этгээд
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ёроол |
|---|---|
| Харьяалахын тийн | ёроолын |
| Заахын тийн | ёроолыг |
| Өгөх орших тийн | ёроолд |
| Гарахын тийн | ёроолоос |
| Үйлдэхийн тийн | ёроолоор |
| Хамтрахын тийн | ёроолтой |
| Чиглэхийн тийн | ёроол луу |
| Олон тоо | ёроолууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
авдрын ёроол — авдрын доод суурь, авдрын шал
аяганы ёроол — аяганы доод тал
данхны ёроол — данхны дотор суурь хэсэг
нүдний ёроол — нүдний хүүхэн харааны эсрэг талын доторх талбай
уутны ёроол — уутны мухар
хувингийн ёроол — хувингийн дотор талын доод хэсэг
ёроолыг нь ухах — уг адаг, мухрыг нь ухах
уулын ёроол — уулын бэл, тэгш газартай залгах хэсэг
модны ёроол — мод газарт шургасан хэсэг
хадны ёроол — хадны газраас цухуйсан хэсэг
далайн ёроол — далайн ул
нуурын ёроол — нуурын доод гадаргуу
худгийн ёроол — худгийн мухар
ёроолын мөстлөг — ёроолыг хамарсан мөстлөг
ёроолын амьтан — усны доод гадаргуу орчимд амьдардаг амьтад
ёроолыг нь илрүүлэх — уг үзүүрээс нь барьж авах
ёроолыг нь уудлах — эх үүсвэрийг нь дэлгэн гаргах
хашлагын ёроол — хашлагын шал, тэвшний шал
Хэлц үг
ёроол уудлах — хийсэн хэргийг нь цөмийг нь илчлэх, болж бүтэхгүй байгаа зүйлийг цөмийг нь хэлэх
Хойд өдрийн турш Лха бээсийн айлтгалын шүүмжлэл үргэлжилж… шинэ засгийн бодлого, ардын эрхэт ёсноо үл нийцэлдэх зүйл байсныг ёроол уудлан гаргав (Б.Ринчен, Үүрийн туяа).
ёроолгүй ховоогоор ус авах/барих — үр ашиггүй зүйлд дэмий чармайх
Энэ бүх хийсэн зүйл маань талаар боллоо гэж үү. Тэгээд би зургаан сар ёроолгүй ховоогоор ус авсан болж таарч байна уу.
ёроолыг [нь] гаргах — а.үлдээлгүй уух
Архинд дуртай даг шүү. Ёроолыг нь гаргаад л өгөөд байж харагдсан. б.хоосортол, ширгэтэл хэрэглэх
ёроолыг [нь] малтах — уг удмынх нь буюу түүний өнгөрсний муу буруу, хориг хагийг нь хөндөн хэлэх, илчлэх
Цагийн явдлыг цаг тухайд нь шийдэхгүй. Тэгээд дараа нь бие биенийхээ ёроолыг малтаж, өнгөрсөн баларсан юм яриад бөөн хэрүүл үүсгэх юм.
ёроолыг [нь] уудлах — эх үүсвэрийг нь дэлгэн гаргах
Хэргийн ёроолыг уудлан шийтгэхэд... (Ц.Насанбалжир, Ардын заргын бичиг).
Ёроол мэдэхгүй хүн оройноос барьдаг
Орой мэдэхгүй хүн ёроолоос нь барьдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.