шал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Орон гэр, байшин барилгын мод, чулуу, тоосго зэргээр хийсэн дэвсгэр
- 1.Гутлын хавчаар хийх, хэнгэрэг ширлэхэд хэрэглэх нэгэн зүйл илэг.
- 1.шал шал чимээ. (шингэн нялцгай юмыг цохих дэлдэх, унахад гарах дуу чимээ), шал шал дуугарах (шингэн зүйлийн дээрээс дуслахад гарах дуу чимээ), шал хийх (а.юмнаас шал гэсэн чимээ гарах; б.шилж
- 1.Хүч нэмэгдүүлэх сул үг; бүр, огт
- 1.шал хөрс (говь цөл газрын хотгор хонхор газар тохиолддог, дээд талдаа хагарч хатсан шаварлаг хөрс).
- 1.Ус тогтдог, бараг ургамалгүй, хужир мараа бүхий, хонхор хотгор, хөндий хоолой
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfloor (bottom part of a room)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шал |
|---|---|
| Харьяалахын тийн | шалийн |
| Заахын тийн | шалыг |
| Өгөх орших тийн | шалд |
| Гарахын тийн | шалнаас |
| Үйлдэхийн тийн | шалаар |
| Хамтрахын тийн | шалтай |
| Чиглэхийн тийн | шал луу |
| Олон тоо | шалнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шал тавих — а.өрөө тасалгаанд мод чулуугаар дэвсгэр хийх; б.өвлийн цагт гэр барихад зориулж хавтгай модон дэвсгэрийг эгнүүлэн, шороонд суулгах
шал товших — хөлөөрөө шалан дээр хөнгөн цохих
шал хийх — орон гэр байшин барилгад шал тавих
байшингийн шал — байшин барилгад мод зэргээр хийсэн дэвсгэр
банзан шал — банз модоор хийсэн шал
шал дэмий — бүр дэмий
шал нойтон — маш нойтон
шал өөр — огт өөр
шал тэнэг — маш тэнэг
шал худал — огт худал
шал согтуу — бүр согтуу
шал ус болох — нэвт норох, усан гүзээ болох
Хэлц үг
Сахил аваад
Шал дордов
Шал согтуу
Шалхгар мах
Шал тэнэгт магтуулахаар
Чанга цэцэнд хараалгасан нь дээр
Шал хийх шавхруугүй
Шаазанд хийх цэгээгүй
Хоршоо үг
шал тойром — ус тогтдог, хонхор хотгор хөндий хоолой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.