байх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Орших, тогтнох, суух
- 2.Үйлийн нэр, нөхцөл үйлийн зарим хэлбэртэй хамтран орж, тухайн үйлийн цаг, байр байдал заана
- 3.Болих, зогсох, тэвчих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto be, have, appear, exist, keep, hold; to reside, live, dwell, stay, remain, repose, rest, underlie; to attend; to consist, get, happen, conclude; to move, go; to hug; to ride, sit
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | байх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | байна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | байлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | байв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | байжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | байсан |
| Хэвшсэн нэр (-даг) | байдаг |
| Холбох нөхцөл (-ж) | байж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | байгаад |
| Болзох нөхцөл (-вал) | байвал |
| Хүсэх (-маар) | баймаар |
| Захирах (-аарай) | байгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | байхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хотод байх — хот газар оршин суух
гэртээ байх — гэртээ байна
ажилгүй байх — ажил үйлгүй суух
давхиж байх — давхих
ам хуурай байх — а.юм уугаагүй; б.шилж. дув дуугүй байх
байн байн арчих — дахин дахин арчих
бороо орохоо байх — бороо зогсох
тариачнаа байх — тариачин байхаа болих
хүнээ байх — муу муухай явдлыг олонтоо үйлдэж хүнд итгэлээ алдах; хүн чанараа гээх
байж ядах — тэсч ядах
Хэлц үг
байхгүй болох — нас барах
↑амин дээрээ байлгах
↑ босго алхахаа байх
↑ мэдээтэй байх
↑ өрөөлтэй морь гүйцэхээ байх
↑ нэг оронд багтахаа байх
↑ үзэхээ байх
↑ ходоод бүтэн байх
↑ хүнээ байх
↑ царайтай байх
↑ эрлэгийнд очих морь нь эмээлтэй байх
Байх буянаас
Хайх буян биш
Байх үед нь тавихыг бодохгүй үгүйрээд гэмшинэ
Бага цагт суралцахыг шамдахгүй өтлөөд гомдоно
Байх хүний өгөхийг нь хүлээ
Үгүй хүний олохыг нь хүлээ
Байх цагт тэмээ өсгөдөг
Үгүйрэх цагт ямаа өсгөдөг
Будрах тэнгэрт
Байх газарт
Зүйр цэцэн үг
Аавын байгаад хүн тань
Агтын байгаад газар тань
Цаг аараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй
Байна гээд илүүдэхгүй
Байхгүй гээд дутахгүй
Заяа байвал жанжин сууна
Байя гэтэл нь балбаж
Зөрөхгүй гэтэл нь зодох
Хоршоо үг
байх суух — зогсох суух
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠪᠠᠶ᠋ᠢᠬᠤ (bayiqu), from Proto-Mongolic *bayi-qu (“to stay, to be at”). Compare Khamnigan Mongol байху (bajxu), Buryat байха (bajxa), Kalmyk бәәх (bääx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.