баримт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа асуудлыг шийдвэрлэхэд гэрч болох юм, үнэмлэх тэмдэг
- 2.Үнэмшүүлэх бичиг, албан газар зэргээс юм авах, гаргахад нотолгоо болсон албан ёсны бичиг
- 3.Ямар нэг тодорхой зүйлийг илтгэж буй нотолгоо
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгreceipt; evidence, proof; fact
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баримт |
|---|---|
| Харьяалахын тийн | баримтын |
| Заахын тийн | баримтыг |
| Өгөх орших тийн | баримтад |
| Гарахын тийн | баримтаас |
| Үйлдэхийн тийн | баримтаар |
| Хамтрахын тийн | баримттай |
| Чиглэхийн тийн | баримт руу |
| Олон тоо | баримтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эд мөрийн баримт — хэргийн газар үлдээсэн ул мөр
баримт болох — нотолгоо болох
баримт тулгах — үнэн худлыг баттай нотлох гэрч хүнтэй уулзах, бичиг баримтыг харгуулж үзэх
мөнгөний баримт — мөнгөний бичиг
Хоршоо үг
баримт материал — гэрч, нотолгоо болох зүйл
баримт бичиг — нотлох бичиг
гэрч/гэрч баримт — хэргийг нотлох зүйл, батлах бичиг
Товчилсон үг
ЕНББ — Европын Нэгдсэн Баримт Бичиг
Үгийн гарал
бари- (bari-, “to hold”) + -мт (-mt)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.