мэдээлэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн үйл хэргийн тухай ам болон бичгээр дэлгэрэнгүй мэдээлэх явц, мэдээ дамжуулах, түгээх нь
- 2.Мэдээлэл хариуцсан газар
- 3.хүлээн авч, ойлгосон зурвас
- 4.ерөнхий ойлголт өгөх мэдээ
- 5.зөвлөмж, туршлагаар олж авсан мэдлэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгinformation, account
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мэдээлэл |
|---|---|
| Харьяалахын тийн | мэдээллийн |
| Заахын тийн | мэдээллийг |
| Өгөх орших тийн | мэдээлэлд |
| Гарахын тийн | мэдээллээс |
| Үйлдэхийн тийн | мэдээллээр |
| Хамтрахын тийн | мэдээлэлтэй |
| Чиглэхийн тийн | мэдээлэл лүү |
| Олон тоо | мэдээллүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мэдээлэл хийх — мэдээ гаргах, олон түмэнд сонсгох
мэдээллийн сан — мэдээ мэдээллийн хуримтлал
хэвлэлийн мэдээлэл — хэвлэлийн газраас гаргасан нийтэд түгээх мэдээ бичиг
мэдээлэл зүй — аливаа мэдээллийг хүлээн авах, боловсруулан гаргах салбар ухаан
Нийгмийн амьдралын өргөн хэрэглээ
Хоршоо үг
хэвлэл мэдээлэл — хэвлэн мэдээлэх хэрэгсэл
мэдээ мэдээлэл — олон түмэнд хүргэх, сонсгох үйл хэргийн товч, тойм
Товчилсон үг
БОМСА — Байгаль Орчны Мэдээлэл, Сурталчилгааны Алба
БОМСТ — Байгаль Орчны Мэдээлэл, Сурталчилгааны Төв
БОМСХ — Байгаль Орчны Мэдээлэл, Сурталчилгааны Хэлтэс
БТМҮГ — Бодлого, Төлөвлөлт, Мэдээлэл, Үнэлгээний Газар
МАСА — Мэдээлэл, Арилжаа, Сурталчилгааны Алба
МАСТ — Мэдээлэл, Арилжаа, Сурталчилгааны Товчоо
МБСТ — Мэдээлэл Боловсруулалт, Статистикийн Төв
МКС — Мэдээлэл, Компьютерийн Салбар
ММ — Монголын Мэдээлэл [агентлаг]
МРТУХ — Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хороо
МРТХЭГ — Мэдээлэл, Радио, Телевизийн Хэрэг Эрхлэх Газар
МРУХ — Мэдээлэл, Радиогийн Улсын Хороо
МРХЭХ — Мэдээлэл, Радиогийн Хэрэг Эрхлэх Хороо
МСГ — Мэдээлэл, Судалгааны Газар
МСС — Мэдээлэл, Сурталчилгаа, Соёл
МССТ — Мэдээлэл, Сурталчилгаа, Соёлын Төв
МСТ — Мэдээлэл, Социологийн Төв
МСХ — Мэдээлэл, Соёл, Хүмүүжил
МСХХ — Мэдээлэл, Соёл, Хүмүүжлийн Хэлтэс
МТ — Мэдээлэл, Технологи
МТС — Мэдээлэл, Технологийн Сургууль
МТТ — Мэдээлэл, Технологийн Төв
МТҮП — Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк
МҮГ — Мэдээлэл, Үнэлгээний Газар
МҮТ — Мэдээлэл, Үйлчилгээний Төв
МХС — Мэдээлэл, Холбооны Сүлжээ
МХТ — Мэдээлэл, Холбооны Технологи
МХХТ — Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологи
МХХТГ — Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар
МХХҮЭХ — Мэдээлэл, Харилцаа Холбооны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
МШХХТГ — Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар
СМСА — Статистик Мэдээлэл Судалгааны Алба
ХМС — Хэвлэл, Мэдээлэл, Сурталчилгаа
ХМСХ — Хэвлэл, Мэдээлэл, Сурталчилгааны Хэлтэс
ХМХТДС — “Хүрээ” Мэдээлэл, Холбооны Технологийн Дээд Сургууль
ЭМСТ — Эмэгтэйчүүдийн Мэдээлэл Судалгааны Төв
Үгийн гарал
мэдээлэх (medeelex, “to inform”) + -л (-l)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.