битүү
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Задгайн эсрэг утга; нүхгүй, гогцоогүй, салхи оруулахгүй, амгүй
- 2.Зай завсаргүй
- 3.шилжсэн утгаДалд, нууц, сайн мэдэхгүй
- 4.Балар, хур, их
- 1.хуучирсанҮйрмэг юмны хэмжээ; хоёр алганд багтах хэмжээ
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрclosed, deaf, dense, impenetrable, impermeable, recondite, solid, stuffy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | битүү |
|---|---|
| Харьяалахын тийн | битүүний |
| Заахын тийн | битүүг |
| Өгөх орших тийн | битүүд |
| Гарахын тийн | битүүнээс |
| Үйлдэхийн тийн | битүүгээр |
| Хамтрахын тийн | битүүтэй |
| Чиглэхийн тийн | битүү рүү |
| Олон тоо | битүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
битүү байх — задгай бус
битүү гогцоо — амгүй гогцоо
битүү өвчих — туламлан өвчих
битүү туурайт мал — адуу
битүү хилэн — нэгэн зүйл хилэн даавуу
нар битүү үе — нар ургахаас өмнөх үе
битүү дарах — зай завсаргүй дарах
битүү цас — бүх газарт жигд орсон цас
битүү болох — ил юм далд болох
битүү ичгүүрэн улайх — үл мэдэг улайх
битүү ой — балар шигүү ой
битүү үүл — сиймхий цоорхойгүй нүүгэлтэж харанхуйлсан үүл
нэг битүү будаа — хоёр алга дэлгэн тоссон хэмжээний будаа
Хэлц үг
↑долоон сүв нь битүү
↑ ногоон хурганы арьс, нохойн битүү туурай
Битүү хазсан шарх хэцүү
Их хэлсэн үг халуун (хатуу)
Хоршоо үг
битүү ёгт — далд ёгт
битүү/битүү бүрхэг — учир битүүлэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.