дүүрэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Саванд юм агуулах багтаамжийн хэм хэмжээнд хүрсэн
- 2.Маш олон, үлэмж;
- 3.Бүрэн төгс, сайтар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дүүрэн |
|---|---|
| Харьяалахын тийн | дүүрэнгийн |
| Заахын тийн | дүүрэнг |
| Өгөх орших тийн | дүүрэнд |
| Гарахын тийн | дүүрэнгээс |
| Үйлдэхийн тийн | дүүрэнгээр |
| Хамтрахын тийн | дүүрэнтэй |
| Чиглэхийн тийн | дүүрэн рүү |
| Олон тоо | дүүрэнгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
авдар дүүрэн — авдарт пиг чихүү
аяга дүүрэн — аяганы амсарт тэгш
хөхүүр дүүрэн айраг — хөхүүр бялхам их айраг
ам дүүрэн — а.аманд багтахуйц; б.идээ унд элбэг дэлбэг, цатгалан; в.мартах
нүд дүүрэн — бие тэгш бөгөөд сайхан
цээж дүүрэн баяр — сэтгэл санаа уужруулсан их баяр
сэтгэл дүүрэн — сэтгэл хангалуун баяртай
Хэлц үг
↑ам дүүрэн
↑ нүд дүүрэн
↑ сэтгэл дүүрэн
↑ чээж дүүрэн
Дүүрэн шанага дуугүй
Дүлий хүн дуутай
Зүйр цэцэн үг
Дүүрэн шанага дуугүй
Хоршоо үг
бүрэн дүүрэн — дутуу дулимаг юмгүй, төгс төгөлдөр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.