дүүрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тодорхой орон зайд өөр зүйл ахиж багтаах зайгүй болох, багтаамжгүй болох
- 2.Шигүү, олон болох
- 3.Автагдах, эзлэгдэх
- 1.Дуусах, гүйцэх
- 2.шилжсэн утгаШийдсэн;
- 1.Морь, унаатай хүн юмыг эмээл дээрээ багтаан урдаа авч явах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дүүрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дүүрнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дүүрлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | дүүрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дүүрчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дүүрсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | дүүрдэг |
| Холбох нөхцөл (-ж) | дүүрч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дүүрээд |
| Болзох нөхцөл (-вал) | дүүрвэл |
| Хүсэх (-маар) | дүүрмээр |
| Захирах (-аарай) | дүүрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | дүүрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аяга дүүрэх — аяганд хийсэн зүйл амсарт тулах
хувин дүүрэх — хувин бялхах
баяр хөөрөөр дүүрэх — баяр хөөрөөр бялхах
оёж дүүрэх — оёж дуусах
хүүхэд дүүрэх — хүүхдийг урдуураа сундалж явах
Хэлц үг
сав нь дүүрэх — а.сэтгэл ханах; б.шилж. хийсэн муу үйлийнхээ лайг эдлэх
тулам нь дүүрэх — муу хэрэг бүхнийг үйлдэж гүйцэх, нүглийн сав нь дүүрэх
↑сав нь дүүрэх
↑ тулам нь дүүрэх
↑ чээж дүүрэх
Зүйр цэцэн үг
тулам нь дүүрэх (муу хэрэг бүхнийг үйлдэж гүйцэх
Нүглийн сав нь дүүрэх); #Шигүү
Олон болох: ганцаас газар дүүрэх
Хоёроос хороо дүүрэх
(тариа будаа
Мал сүрэг мэт өсч үржих); #Автагдах
Эзлэгдэх: баяр хөөрөөр дүүрэх (баяр хөөрөөр бялхах: #шилж. Ходоод
Гэдсэнд хий хуримтлагдах.@дүүрэх II үйл. #Дуусах
Гүйцэх: оёж дүүрэх (оёж дуусах); #шилж. Шийдсэн; #шилж. Өнгөрсөн
Арга алга болсон: дүүрсэн хэрэг
Дүнхийсэн толгой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.