тархах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тархай бутархай байх, бие биенээсээ зайдуу орших;
- 2.Цугласан нийлсэн хүн, амьтан таран явах, таран байрлах
- 3.Дэлгэрэх, түгэх, сарних
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto scatter, to disperse; to spread
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тархах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тархана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тархлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | тархав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тархжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тархсан |
| Хэвшсэн нэр (-даг) | тархдаг |
| Холбох нөхцөл (-ж) | тархаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тархаад |
| Болзох нөхцөл (-вал) | тархвал |
| Хүсэх (-маар) | тархмаар |
| Захирах (-аарай) | тархаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | тархахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тархан бэлчих — морь мал таран бэлчих
сарнин тархах — цугласан нийлсэн олон хүн, амьтан зүг зүг рүү тарах
хуваагдан тархах — хэсэг хэсгээрээ тарах
тархан суурьших — тал талд таран суурьших
хүч тархах — хийх ажил их, ажиллах хүч багатайгаас хүч тарамдах
өвчин тархах — халдварт өвчин олны дунд дэлгэрэх
цуурхал тархах — цуурхал дэгдэх, муу үг олны ам дамжин тарах
Хоршоо үг
дэлгэрэх/тархах түгэх — а.нэлэнхүйд нь, зүг бүрт, газар бүрт хүрэх; б.хүн бүрт хүрэх
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ (tarqaqu), from Middle Mongol ꡉꡘ ꡢ, from Proto-Mongolic *tarka-, probably a derivation or a doublet of *tara-, see тарах (tarax). Compare East Yugur tarqa, Dongxiang tagva.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.