өсөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нялх бие махбод бойжиж торних, том болох
- 2.Үржих, олшрох
- 3.Арвидах, хөөх, исэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өсөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өснө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өслөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өсөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өсжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өссөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өсдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өсөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өсөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өсвөл |
| Хүсэх (-маар) | өсмөөр |
| Захирах (-аарай) | өсөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өсөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүүхэд өсөх — хүүхэд томрох, том болох
өсч хүмүүжих — сурч боловсрох
мод өсөх — а.мод улам ургах, өндөр болох; б.мод олон болох
мал өсөх — малын тоо толгой нэмэгдэх
будаа өсөх — дэвтээсэн будаа хөөх
Хэлц үг
Өнгөрөх цаг түргэн
Өсөх нас хурдан
Өнгөрөх цаг эргэлтгүй
Өсөх нас буцалтгүй
Өөдлөх айлын үг нь нэг
Өсөх малын зүс нь нэг
Өөдлөх гэрийн үг нь нэг
Өсөх малын өнгө нь нэг
Өсөх мал төл
Өтлөх мал цус
Өсөх насандаа чармайхгүй бол
Үс цайсан хойно гэмшинэ
Өсөх нь мэдэгдэхгүй ч өдөр бүр нэмээтэй
Өтлөх нь мэдэгдэхгүй ч өдөр бүр ахиатай
Өсөх тавилантай
Өтлөх жамтай
Өсөх хүүхдэд өс бүү тавь
Өтлөх хүнд өр бүү тавь
Улиас модыг ургаа дээр нь
Өсөх хүүхдийг бага дээр нь
Үрээ морио унаж сурга
Өсөх хүүхдээ зааж сурга
Үхэх хүнд үг битгий хэл
Өсөх хүнд өшөө битгий тавь
Зүйр цэцэн үг
Эр өсч
Эсгий сунах
Өсөх тавилантай
Өтлөх жамтай
Өсөхдөө чармайхгүй бол
Үс цайсан хойноо гэмшинэ
Хоршоо үг
өсөх бойжих — амьд бодосын ургах, торних
өсөх торних — том болох
өсөх ургах — амьд бие махбодын өсч томрох
өсөх үржих — олон болох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.