төрөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүүхэд эхээс гарах
- 2.Төрөлх, төрүүлсэн
- 3.шилжсэн утгаБий болох, үүсэх, гарч ирэх
- 4.шилжсэн утгаӨсөх, үржих, нэмэгдэх; мөнгөний хүү төрөх (мөнгөний хүү өсөх
- 5.шилжсэн утгаАмьдрах.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto give birth, be born; to overtake
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | төрөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | төрнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | төрлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | төрөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | төржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | төрсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | төрдөг |
| Холбох нөхцөл (-ж) | төрж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | төрөөд |
| Болзох нөхцөл (-вал) | төрвөл |
| Хүсэх (-маар) | төрмөөр |
| Захирах (-аарай) | төрөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | төрөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүүхэд төрөх — хүүхэд гарах, хүүхэдтэй болох
эхнэр нь төрөх — эхнэр нь амаржих
төрөх газар — төрөх эмэгтэйчүүдийг эмчлэх болон амаржуулах эмнэлэг
төрөх тасаг — эх барьж авах тасаг
төрөх насны эмэгтэйчүүд — хүүхэд гаргаж болох бүх эмэгтэйчүүд
төрсөн газар — эхээс гарсан газар
төрсөн ах дүү — нэг эцэг эхээс гарсан ах дүү
төрсөн нутаг — эхээс гарсан газар шороо, нутаг
төрсөн он — эхээс гарсан он
төрсөн хүү — өөрийн тээж төрүүлсэн хүү
төрсөн хүүхэд — төрүүлж өсгөсөн хүүхэд
төрсөн эх — төрүүлсэн эх
төрсөн эцэг — төрүүлсэн эцэг
төрсөн эцэг эх — төрүүлж өсгөсөн эцэг, эх
аж төрөх — амьдрах
бодол төрөх — бодол үүсэн бий болох
гомдол төрөх — гомдох сэтгэл бий болох
гуниг төрөх — гунигтай болох
зориг төрөх — зоригтой болох
санаа төрөх — санаа бий болох
сэтгэгдэл төрөх — сэтгэгдэл бий болох
уйтгар төрөх — уйтгар бий болох
сэжиг төрөх — сэжиглэх, сэжиг бий болох
хилэн төрөх — уурлах
Хэлц үг
жилбэ төрөх — аливаа хэрэг явдалд аз завшаан тохиолдох
сайн одонд төрөх — азтай, хувьтай төрөх, амны хишигтэй байх
эцгийн дээлтэй төрөх — угсаа залгамжлах азтай төрөх
сурсан биш төрсөн — угийн, төрөлхийн
төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх — юмны учир олдоогүй байхад урьдаас зэхэх
↑ жилбэ төрөх
↑ муу одонд төрөх
↑ одтой төрөх
↑ мах цусанд төрөх
↑ сайн одонд төрөх
↑ эцгийн дээлтэй төрөх
Төрөх гэдэг
Үхэхтэй адил
Төрөх үхэх хоёр адил
Төрөх эмийн зовлонг
Төрөхгүй эм мэдэхгүй
Төрөх эмийн төлөө
Төрөхгүй эм өвдөнө
Зүйр цэцэн үг
Төрсөн төрлүүд эвгүй бол
Түмний өмнө шившиг
Төрөх гэдэг үхэхтэй адил
Төрсөн бие мэнд бол төгрөг мөнгө нь гайгүй
Төрсөн царайн сайхныг торгон хувцсаар чимэвч
Дотроо ухаангүй бол түрхэж зассан хөрөг мэт
Хоршоо үг
үхэх төрөх — хүн, амьтан эхээс мэндлэх, нас барах
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠲᠥᠷᠥᠬᠦ (törökü), from Middle Mongol 脫列 (tuō-liè /töre-/), from Proto-Mongolic *töre- (“to be born”), from Proto-Turkic *törü- (“to be born, originate”). Cognate with Buryat түрэхэ (türexe), Kalmyk төрх (törx) and Turkish türemek (“to breed, descend, originate”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.