мандах
Тайлбар
- 1.Гарах, асах
- 2.Бадрах, хөгжих, дэгжих, дэлгэрэх
- 3.Нэрд гарах, алдарших, нэр алдар нь цууриатах
- 4.хуучирсанӨсгөн бойжуулах, асран хүмүүжүүлэх.
Ойролцоо үг
Нийлмэл үг
зул мандах — зул асах
нар мандах — нар гарах
хувьсгал мандах — хувьсгал дэлгэрэх
алдар нь мандах — алдарших
нэр нь мандах — олонд танил болох
Хэлц үг
хэрэг мандах — цаг төр үймэх, дайн дажин гарах зэргээр их хэрэг гарах
Мандах нарыг үүл хаадаг
Мадлах аргыг уур хаадаг
Мандах төрийн түшмэл эндлээ илчилдэг
Муудах төрийн түшмэл ослоо далдалдаг
Мандах үед
Малгай дээшээ
Зүйр цэцэн үг
Мандах нарыг үүл хаадаг
Мадлах аргыг уур хаадаг
Мандах төрийн түшмэд эндлээ илчилдэг
Муудах төрийн түшмэд ослоо далдалдаг
Мандахад мэрийх сурах хоёр
Муудахад идэх унтах хоёр
Мандахын үес үүдээр багтахгүй
Муудахын цагт үүдээр гарахгүй
Хоршоо үг
мандах гийх — гэрэлтэх, ил болох
мандах бадрах — аливаа зүйлийн хөгжин дэлгэрэх, цэцэглэх
мандах буурах — хөгжиж дэгжих болон доройтох
мандах дэлгэрэх — бадран дэлгэрэх
хөгжих мандах — дэвжин дээшлэх
Товчилсон үг
МБДС — “Мандах Бүртгэл” Дээд Сургууль
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.