бичиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Санаа хийгээд авиа, дүрсийг тэмдэглэх үсгийн тогтолцоо
- 2.Бичгийн хэрэглэл
- 3.Бичигч, эрдэм номын ажил хийдэг хүн
- 4.Бичгийн төрөл
- 5.Ном зохиол
- 6.үсгийг эсвэл хэлийг төлөөлөх гадаргуу дээр бичсэн буюу тэмдэглэсэн үсэг, тэмдэг
- 7.ямар нэг зүйлийг бичгийн хэлбэрт буулгасан байдал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгnote, memo; script, system of writing, writing; document, letter
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бичиг |
|---|---|
| Харьяалахын тийн | бичгийнW |
| Заахын тийн | бичгийгW |
| Өгөх орших тийн | бичигтW |
| Гарахын тийн | бичгээсW |
| Үйлдэхийн тийн | бичгээрW |
| Хамтрахын тийн | бичигтэйW |
| Чиглэхийн тийн | бичиг рүү |
| Олон тоо | бичгүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
монгол бичиг — уйгаржин монгол бичиг, худам бичиг
соёмбо бичиг — Өндөр гэгээн Занабазарын 1686 онд Энэтхэгийн ланз үсэгт тулгуурлан зохиосон цагаан толгойт бичиг
тод монгол бичиг — монгол бичигт үндэслэн, авиа бүрд бие даасан үсэг оноож тухайн үеийн ярианы хэлэнд бичгийн хэлээ ойртуулах зорилгоор Ойрадын Зая бандидын 1648 онд зохиосон авианы бичиг
уйгаржин монгол бичиг — эрт цагаас уйгаруудаас уламжлан авсан бичиг; хуучин монгол бичиг
шинэ монгол бичиг — кириллийн үсгээс уламжлан авсан бичиг; шинэ үсэг
бичгийн зүү — бичиг үдэх хадаас
бичгийн дугтуй — бичиг агуулах цаасан сав
бичгийн машин — бичиг цохиж бичдэг хэрэглэл
бичгийн цаас — бичиг бичихэд зориулсан цаас
бичгийн эд — цаас, бэх, бийр, зууруул зэрэг бичгийн хэрэглэл
бичгийн хүн — а.бичиг сурсан хүн; б.эрдэм номын мөр хөөсөн хүн; в.бичгийн ажилд мэргэшсэн хүн
их бичгийн хүн — тэнгэр, газар, хүний гурван эрдэмд нэвтэрсэн хүн
албан бичиг — албан харилцаанд хэрэглэх тусгай хэв, тогтсон найруулга бүхий бичиг
тунхаг бичиг — засаг төрийн дээд байгууллагаас олон нийтэд зарлан тараах албан бичиг
эх бичиг — хуулбар биш, гарын үсэг, тамга бүхий бодот эх
бичиг орчуулах — ном зохиол орчуулах
бичгийн түшмэлийн тэмдэг — хуучир. - гадаад бичгийн түшмэлд бат болгон өгөх бичиг
бичгийн тэмдэг — хуучир. - чулуу, тоосго, яснаа тулгарын үсэг сийлж тэмдэглэн дарах зүйл; гарын тийз
уламжлан буулгасан бичиг — хуучир. - зургаан явдлын яамны улам улмаар уламжлан гаргах хэрэг
Хэлц үг
Биеэ мэдэхгүй хүн ухаангүй
Бичиг мэдэхгүй хүн эрдэмгүй
Бийр баривал бичээч
Бичиг өрвөл Бээжинд
Бичиг сурдаггүй битүү толгой
Эрдэм сурдаггүй эргүү толгой
Бялдар хүчээр нэгийг дийлнэ
Бичиг эрдмээр түмийг дийлнэ
Зүйр цэцэн үг
Бичиг сурдаггүй битүү толгой
Эрдэм сурдаггүй эргүү толгой
Хоршоо үг
үсэг/үсэг бичиг — үг хэлийг тэмдэглэж олон түмэнд болон хойч үедээ уламжлах харилцааны тэмдгийн систем
бичиг зохиол — утга зохиол, ном зохиол
ном/ном бичиг — бичин тэмдэглэсэн зохиол бүтээл
бичиг судар — ном судар, ном зохиол
бичиг товхимол — ном товхимол
бичиг хар — бичиг зохиол
бичиг цаас — бичиг номын зүйл
бичиг эрдэм — эрдэм ном
Товчилсон үг
АБХ — Албаны Бичиг Хэрэг
АБЯСБСНРГ — Ардын Боловсролын Яамны Сурах Бичиг, Сэтгүүлийн Нэгдсэн Редакцийн Газар
МААЗДБ — Монгол Ардын Аман Зохиолын Дээж Бичиг [ном]
СБСНР — Сурах Бичиг, Сэтгүүлийн Нэгдсэн Редакц
ЭШБ — Эрдэм Шинжилгээний Бичиг [цуврал]
Үгийн гарал
From a Turkic language, compare Old Turkic 𐰋𐰃𐱅𐰏 (b²it²g² /bitig/, “inscription, book”). See more at бичих (bičix).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.