зурвас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нарийн уртхан хэсэгхэн юм
- 2.Товч захидал
- 3.Сонин сэтгүүлийн бичлэгийн нэг төрөл
- 4.ямар нэг зүйлийн тухай илэрхийлэх харилцаа
- 5.яриа болон бичгээр дохио өгч буй харилцаа /ихэвчлэн товчхон/
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгstrip, band; line; note message; SMS
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зурвас |
|---|---|
| Харьяалахын тийн | зурвасын |
| Заахын тийн | зурвасыг |
| Өгөх орших тийн | зурваст |
| Гарахын тийн | зурвасаас |
| Үйлдэхийн тийн | зурвасаар |
| Хамтрахын тийн | зурвастай |
| Чиглэхийн тийн | зурвас руу |
| Олон тоо | зурвасууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зурвас газар — хэсэгхэн нарийн газар
зурвас зам — хэсэгхэн газарт байгуулсан нарийн зам
зурвас цаас — а.зурвас бичиг; б.нарийхан цаас
зурвас бичиг — товч захиа
редакцийн зурвас — редакциас нийтлүүлсэн товч мэдээ, тайлбар
тайлбарлагчийн зурвас — гадаад, дотоодын байдлын сэдвээр тоймчийн бичсэн товч тайлбар өгүүлэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.