зурах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бодтой оршин байгаа үзэгдэл, юмсын дүрс байдал, үсэг тэмдэг, хээ угалз болон сэтгэлд бодогдсон зүйлийн дүр байдлыг дүрслэн гаргах
- 2.Бичих, нэрээ тавих
- 3.Иртэй юмаар зураас гаргах, ярах, хагалах
- 4.шилжсэн утгаГомдоох, хосрол төрүүлэх
- 1.Хавирах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto draw (produce a picture); to write; to streak (draw a line with a sharp object); to describe
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зурах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зурна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зурлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | зурав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зуржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зурсан |
| Хэвшсэн нэр (-даг) | зурдаг |
| Холбох нөхцөл (-ж) | зурж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зураад |
| Болзох нөхцөл (-вал) | зурвал |
| Хүсэх (-маар) | зурмаар |
| Захирах (-аарай) | зураарай |
| Үгүйсгэх (-хгүй) | зурахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
буга зурах — бугын дүрс урлах
дууриалган зурах — юмны өнгө, хэлбэр дүрсийг хуулбарлан, уг эхэд нь ойртуулан дүрслэх
угалз зурах — хээ угалз дүрслэх
хүн зурах — хүний төрх царайг дүрслэх
гарын үсэг зурах — гарын үсэг тавих, нэрээ мутарлах
нэрээ зурах — нэрээ бичих
өр зурах — а.төхөөрөх малын өрц орчмын арьсыг хурц хутгаар зурж зүсэх; б.ходоодны хүчил ихдэж дотор өвдөх
өрцийг нь зурах — төхөөрөх малын өрцийг нь хутгаар сийлэх, өрцийг нь ярж цоолох
ханыг нь зурах — хананд зураас гаргах, сэвтүүлэх
дотрыг нь зурах — шилж. - а.дотрыг нь өвтгөх, горойлгох; б.хор шар хөдөлгөх, хорсгох, гомдоох
шүдэнз зурах — шүдэнз хавиран асаах
Хэлц үг
↑гол зурах
↑ луу зурах
↑ сохор зоосыг хагасалж зурах
Зурхайчдын хүүд
Зурах газар олдохгүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *jïru-, with pre-breaking found in all modern languages. Perhaps related to Proto-Turkic *yaŕ- (“to write”), Proto-Turkic *čïŕ- (“to draw”) or Proto-Tungusic *ńiru- (“to write”). Compare Buryat зураха (zuraxa), Kalmyk зурх (zurx), Mangghuer zhuru (“to write”), Middle Mongol جیروقسان (jiruqsan, “drawn”), Turkish yazmak, Turkish çizmek, Nanai ниру- (niru-), Yakut суруй (suruy).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.