буулгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг байрнаас нь доошлуулах, доош тавих
- 2.Албан тушаалаас огцруулах
- 3.Цалин хөлс зэргийг өгөх
- 4.Дээд газраас зарлиг тушаал гаргах
- 5.Хямдруулах
- 6.Ямар нэгэн газарт түр буюу удаан хугацаагаар оршин суулгах
- 1.Хөрвүүлэх, хуулж бичих
- 2.Хувилж олшруулах
- 1.Сөхөөстэй юмыг доошлуулах, доош тавих
- 1.Цохих, жанчих
- 1.Бариатай, бүтэн юмыг задлах, хураах, задлах, эвхэх, нураах
- 2.Тараах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | буулгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | буулгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | буулгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | буулгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | буулгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | буулгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | буулгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | буулгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | буулгаад |
| Болзох нөхцөл (-вал) | буулгавал |
| Хүсэх (-маар) | буулгамаар |
| Захирах (-аарай) | буулгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | буулгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ачаа буулгах — ачаа дээрээс доош зөөх, газарт тавих
шатаар буулгах — шат ашиглан ачааг доошлуулах
ажлаас буулгах — а.ажлаас халах; б.тэтгэвэрт нь гаргах
цалин буулгах — ажлын хөлсийг тавин олгох
шагнал буулгах — шагнах
зарлиг буулгах — зарлиг болгох нь
лүндэн буулгах — лүндэн айлтгах
үнэ буулгах — үнийг хямд болгох
нүүлгэж буулгах — буйр сэлгэх
буудалд буулгах — буудалд амруулах
бэр буулгах — хүүдээ эхнэр авч өгөх, гэрлүүлэх
буулгах цанх — хуучир. - хааны хаалганы хоёр этгээдэд босгосон морьтой хүнийг мориноос буулгах тэмдэгт чулуу
цаасан дээр буулгах — цаасан дээр хуулж бичих
зураг буулгах — хальснаас зургийг цаасанд буулгах
буулгах бичиг — хуучир. - бичиг журамлан бичиж авцгаах
малгай буулгах — малгайн чих буулгах
нударга буулгах — дээлийн ханцуйны туурай буулгах
гараар буулгах — гараар цохих
байшин буулгах — байшин нураах
гэр буулгах — бариастай гэрийг задлах, хураах
мод буулгах — мод хураах
татан буулгах — тараах
Хэлц үг
мөндөр буулгах — ямар нэгэн зүйлээр зай завсаргүй шидэх, чулуудах
↑адис буулгах
↑ аврал буулгах
↑ луу буулгах
↑ мөндөр буулгах
↑ хулхийг нь буулгах
↑ чойжин буулгах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.