захиа
Тайлбар
- 1.Хүмүүсийн хоорондоо харилцан илгээх бичиг; захидал
- 2.Бусдаар хэл явуулсан үг
- 3.Хүндэтгэвэл зохих хүний хэлсэн үг сургаал
- 4.Захисан захиалсан юм
- 5.хуучирсанБусдад олгох зөвшөөрөл
- 6.шуудангаар дамжуулан зурвас илгээх тогтолцоо
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгletter (written message); message
Нийлмэл үг
захиа авах — захидал хүлээн авах
захиа бичих — захидал бичих
захиа явуулах — захидал явуулах
захиа зарлиг — бусдаар дамжуулсан зарлиг
захиа лүндэн — сургаал зарлиг
захиа хоол — захиалсан хоол
захиа хувцас — захиалгын хоол
захиа тасаг — захиалга хүлээн авдаг тасаг
дотогш нэвтрэх захиа — дотогш нэвтрэх зөвшөөрөл
Хоршоо үг
захиа бичиг — захидал
захиа даалгавар — а.нийгмийн олон салбарын асуудлыг шийдэх, шийдвэрлүүлэх зорилгоор удирдах дээд байгууллага албан тушаалтнаас аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд тодорхой хугацааны дотор гүйцэтгүүлэхээр захидал цахилгаанаар илгээсэн тоот; б.захиас
захиа занаа — захидал, хэлүүлсэн үг захиас
захиа зарлиг — тушаал даалгавар
захидал/захидал захиа — харилцах бичиг
бичиг захиа — бусдад илгээн явуулах, дамжуулан өгөх бичиг
хэл захиа — сураг
үг захиа — үлдээсэн үг, захиж сургасан үг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.