захиалах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдад үг, юм захих
- 2.Ямар нэгэн хэрэгцээт зүйлээ урьдчилан төлбөр өгч хийлгүүлэх, захиалгаар бэлтгүүлэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | захиалах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | захиална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | захиаллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | захиалав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | захиалжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | захиалсан |
| Хэвшсэн нэр (-даг) | захиалдаг |
| Холбох нөхцөл (-ж) | захиалж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | захиалаад |
| Болзох нөхцөл (-вал) | захиалбал |
| Хүсэх (-маар) | захиалмаар |
| Захирах (-аарай) | захиалаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | захиалахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
давхар давхар хэлж захиалах — ахин давтан хэлж зааварлах, анхааруулан сургах
сонин сэтгүүл захиалах — мөнгийг нь урьдчилан төлж сонин сэтгүүл авах
хоол захиалах — идэш уушийн газар хоол сонгох
хувцас захиалах — оёдол, хувцас урлалын газарт биеийн хэмжээг өгч, хувцас хийлгэх эдийн төрөл, өнгө загварыг сонгон, хүлээн авах цаг хугацаа, үнэ хөлсийг тохиролцох
Хэлц үг
захиалсан биш заяасан — угийн, төрөлхийн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.