бичил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бага, жижиг, бяцхан
- 1.бичил орхоодой урга. (Цахирамтан овгийн нэг төрөл сүүдэрлэг, чийгтэй, уулын хажуу, ой шугуй дотор ургадаг олон наст өвс, төмслөг үндэс нь эмийн найрлагад орно).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бичил |
|---|---|
| Харьяалахын тийн | бичлийн |
| Заахын тийн | бичлийг |
| Өгөх орших тийн | бичилд |
| Гарахын тийн | бичлээс |
| Үйлдэхийн тийн | бичлээр |
| Хамтрахын тийн | бичилтэй |
| Чиглэхийн тийн | бичил лүү |
| Олон тоо | бичлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бичил биетэн — өчүүхэн жижиг амьтан, нян
бичил амьтан — бяцхан амьтан
бичил хороолол — соёл ахуйн үйлчилгээний барилга байгууламжаас бүрдсэн орон сууцны авсаархан цогцолбор; хот байгуулалтын бага нэгж
Хоршоо үг
бичил бяцхан — маш бяцхан
Товчилсон үг
БО — Бичил Орчин
БСБ — Бичил Санхүүгийн Байгууллага
БСТ — Бичил Санхүүгийн Төв
БСХС — Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан
БУХ — Бичил Уурхайчдын Холбоо
БЦС — Бичил Цахилгаан Станц
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.