бага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ихийн эсрэг утга; хэмжээгээр их биш, том бус, жижиг
- 2.Бага настай
- 3.Эхний, доод шат
- 4.Доод тушаалтан
- 5.Цөөхөн тоотой, тоо цөөхөн
- 1.бага сага хорш. (цөөхөн тооны; жижиг сажиг, аар саар).
- 1.хэмжээ эсвэл эрч нь зэргээрээ хэвийн хэмжээнээс бага; “бага үнэ”; “нөөц бага байна”
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрsmall; few; young
- нэр үгa bit (a small amount)
- дайвар үгslightly, a bit
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бага |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | багад |
| Гарахын тийн | баганаас |
| Үйлдэхийн тийн | баганаар |
| Хамтрахын тийн | багатай |
| Чиглэхийн тийн | бага руу |
| Олон тоо | баганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бие нь бага — нас бие бага
бага авга — эцгийн дүү
бага гэр — а.хүүгийн гэр; б.жижиг гэр
бага арга — зурхай
бага үд — арван нэгэн цагийн орчим
бага хүйтэн — зурхай. - сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл; ёс эхлэхийн өмнөх үе
бага зэрэгтэн — хуучир. - түшмэл тушаал их бөгөөд, хавсарсан зэрэг багыг хэлнэ
бага тархи — их тархины доод этгээдэд байх жижиг тархи
бага хаалт хэл — зүй. - дугуй хаалт
бага залуу — нас бага залуу
бага нас — балчир нас, хүүхэд нас
бага сургууль — анхан шатны сургууль
бага анги — ерөнхий боловсролын сургуулийн нэгээс дөрөвдүгээр анги
бага хурал — олон улсын болон албан байгууллагын төлөөлөгчдийн зөвлөгөөн
бага эвхмэл — хуучир. - айлтгах хэрэг зүйлийг бичиж, сайдуудад үзүүлэн өргөх бичиг
бага дарга — доод тушаалын дарга
бага дэслэгч — офицерын анхны цол
бага бус — багагүй
бага ургац — тачир шингэн ургац
бага алаг тоншуул — амьт. - Монгол орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы ой мод бүхий нутгаар амьдардаг суурин шувуу
бага бужгар — урга. - цэцэг болон үндэс нь бие махбодод дулааны илч үүсгэн тамир тэнхээ сайжруулах, хоол боловсруулах эрхтний өвчнийг анагаахад хэрэглэдэг өвс
бага хонхон цэцэг — урга. - цэцэг, навч, үндсээр нь элэг цөсний өвчнийг эмчилдэг
Хэлц үг
бага чулуугаар их чулууг хөдөлгөх — бага зардал гаргаж их ашиг олох
бага зэрэг сувилах — цэцэг өвчнөөр өвдөх
бага гарын — жижиг бага, авсаар
Хөдөө гадаа хаана ч бариад явж болох бага гарын жип машинтай л болмоор байна хө.
↑ зүрх бага
Баасыг их баривч өмхий
Бага баривч өмхий
Бага багаар цугласаар нэг юм бүтдэг
Цаг цагаар өнгөрсөөр нэг жил болдог
Бага бол ихийн эх
Багш бол шавийн эх
Бага гэж байхгүйгээс багагүй
Бага гэж басаж болохгүй
Бандгар гэж голж болохгүй
Бага гэж басахгүй
Балчир гэж дээрэлхэхгүй
Бага гэж бүү бас
Их гэж бүү бард
Бага гэж чамлахаар
Бага багаар цуглуул
Балга
чимхээр цуглуул
Бага залхуугаас их залхуу
Бага хэргээс их буруу
Бага идвэл шингүүртэй
Баахан хэтэрвэл түгшүүртэй
Бага идэж
Их хийх
Бага мэдсэн бархираач
Бяруун бух гүйгээч
Бага мэдсэн хүн бархираач
Бяруун бух урхираач
Бага мэдэгчийн бардам хэцүү
Бяруун бухын дуу хэцүү
Бага нь уйлж
Их нь ичих
Бага сага эрдэм
Нэмэр авахад тус
Бага тэнэг хүүгээ магтана
Дунд тэнэг морио магтана
Доорд тэнэг эмгэнээ магтана
- … болон өөр 84
Зүйр цэцэн үг
Багаас их болно
Балчираас том болно
Бага идвэл бал
Баахан хэтэрвэл барс
Багадаа ном сур
Идэртээ ажил сур
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хоршоо үг
бага жижиг — том бус жижиг
бага сага — цөөхөн тооны; жижиг сажиг, аар саар
Товчилсон үг
АБЭТБХ — Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурал
БАЗАН — Бага Ангийн Заах Аргын Нэгдэл
ББЭС — Багийн Бага Эмчийн Салбар
БД — Бага Дарга
БИС — Бага Интеграл Систем
БИХ — Бага Интеграл Хэлхээ
БКБ — Бага Калибрын Буу
БКВ — Бага Калибрын Винтов
БКГБ — Бага Калибрын Гар Буу
БТ — Бага Түрүүч
БХ — Бага Хурал
ЛАУТНББХ — Латин Америкийн Улс Төрийн Намуудын Байнгын Бага Хурал
ЛБХБ — Лалын Бага Хурлын Байгууллага
НБХ — Намын Бага Хурал
НДЭЗХАБХ — Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Бага Хурал
УБХ — Улсын Бага Хурал
УБХТ — Улсын Бага Хурлын Тэргийлэгчид
ХБЕХ — Хамгийн Бага Ерөнхий Хуваагдагч
ХХБХ — Худалдаа, Хөгжлийн Бага Хурал
ШУАБЧ — Шинжлэх Ухааны Академийн Бага Чуулган
ЭШБХ — Эрдэм Шинжилгээний Бага Хурал
Үгийн гарал
Perhaps from Sanskrit पाक (pāka, “child, infant, young of an animal”). Cognate with Kalmyk баһ (bağ), East Yugur bagha, Khitan 𘮽𘯛 (*b qo, “son”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.