Үндсэн хэсэг рүү шилжих

муу

тэмдэг нэрнэр үг[mʊ̙ː]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Сайны эсрэг утга; аливаа хэрэг явдал, юмны чанаргүй
  2. 2.
    Хүнд хор хүргэдэг өөдгүй зан чанар
  3. 3.
    Өвчтэй, эрүүл биш
  4. 4.
    Ажил төрөлд бүтэлтэй биш
  5. 5.
    Чадвар сул дорой

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрbad

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмуу
Харьяалахын тийнмуугийн
Заахын тийнмууг
Өгөх орших тийнмууд
Гарахын тийнмуугаас
Үйлдэхийн тийнмуугаар
Хамтрахын тийнмуутай
Чиглэхийн тийнмуу руу
Олон тоомуугууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • муу заяа — сайн биш, бүтэлгүй хувь тавилан

  • муу мянган — өвөр монголын нэгэн аймаг

  • муу олгой — мухар олгой

  • муу сархинаг — хэвэгч амьтны гүзээний хажууд байх салбан

  • муу хүн — а.хорон муу санаатай, хүний мөсгүй хүн; б.худалч хулгайч

  • муу санаа — хорон санаа

  • муу санах — хар санах, хардан сэжиглэх

  • мууг нь дуудах — бусдын бусармаг, буруу явдлыг ил хэлэх

  • муугаар эргэх — буруугаар эргэх

  • бие муу — өвчтэй, бие сул

  • ажилд муу — ажил хийж сураагүй, ажилд бүтэлгүй

  • муу өдөр — а.ажил үйл хийхэд бүтэл муутай өдөр; б.бороо цас салхи шуургатай өдөр; в.хуучир. ажил үйл хийж болохгүй гэсэн цээртэй өдөр

  • муу байх — сайн биш байх

  • муу ёр — сайн биш шинж тэмдэг

  • муу цаг — а.хуучир. цөвүүн цаг; б.хүнс тэжээл ховор хомс, хэцүү бэрх цаг

  • хэл муу сурсан — гадаад хэл тааруу сурсан

  • муу муудаа ноён — хоёул адил атлаа нэгэндээ дээрэлхүү зан гаргах

  • муу охин минь — хөөрхий охин минь

Хэлц үг

  • мууг нь үзэх — зовоох, шаналгах

  • муу нэр зүүлгэж, модон унаа зайдлуулах — гүжирлэх, хилсдүүлэх

    Ийм байтал уургыг чинь булаан өөр хүнд өгсөн бөгөөд муу нэр зүүлгэж, модон унаа зайдлуулах гэж байх нь ёстой л зүтгэсэн үхрийн зүрхийг нь сугалж байгаа хэрэг шүү (Баяндалай, Ширээтийн зуугийн байлдаан).

  • муу махандаа шороо нэмэх — өөртөө гай татах

    Арай тэр энэ хүнийг эрж элдэв янзын үг ярьж, муу махандаа шороо нэмчихээгүй байгаа (М.Дамба, Балган гуайн нулимс).

  • муу мах — бэлгэ эрхтэн

    Та нарын хоорондох тэр ор хөнжлийн садар явдал надад ер хамаагүй шүү. Эхнэр хүүхэн, муу махны тооцоо өс хонзон байдаг юм бол нүднээс далд очиж алалцаарай (Б.Догмид, Эцсийн өчиг).

  • муу одонд төрөх — аз хийморь нь дутах

    Яахаараа ч тийм азгүй байдаг юм. Муу одонд төрсөн амьтан гэж л намайг хэлэх байх даа.

  • муу хүн самуунаар, чоно борооноор — сиймхийг ашиглах

    Муу хүн самуунаар, чоно борооноор гэгчээр нэг тохой тэрэг зүтгэсэн хоёр хүн хотондоо өмнө ногоонд тохой тэргээ хэвтүүлж тавиад ээжийн Диянбарын гэрээс зайлж хороо хотоор далдлан хонь уруу мөргүүллээ (Санжаадорж, Хөөрхий Хасар минь).

  • муу царай үзүүлэх/хаях — таашаахгүй буюу уурлах зэргээр царай барайх

    Намайг сэвгүй итгэсэн юм шиг болсон бөгөөд саяын тэрхүү дуугарч ядаж муу чанар хаясан байдлаа мартаж орхиод гүдэсхэн зантай балчир хүүхэд шиг инээмсэглэн (Малчинхүү, Хаврын баясгалант дуу).

  • муугийн эзэд морилж ирэх — байдал муу болох, муу ёр болох

    Үг хамрыг нь чагнаад байхлаар арай ч муугийн эзэд морилоод ирцгээсэн шинжгүй (Гэрэлцогт, Худаг дээр).

  • мууг [нь] үзэх — зовоох, шаналгах, доромжлох гадуурчлах

    Чавганц Эрдэнийг танимагц, таягаараа занаж “муу цагаач чи ядарсан чавганцын мууг үзэж ханав уу? Чамайг над шиг л эх төрүүлсэн байх даа...” (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • ↑ ам муутай болох

  • ↑ зүрх муутай

  • ↑ од муутай

  • Алтаар арлаад

  • Мөнгөөр эмживч

  • Муу юм хэзээд илэрнэ

  • Гэрийнхээ хүнд хийснээ бүү хэл

  • Сайн авгайн сэтгэл зовдог

  • Муу авгайн сайр нь өрөгддөг

  • Ертөнцөд муу олон байдаг

  • Муу нөхөдтэй адил дайсангүй

  • Магад дээдсийг олж нөхөрлө

  • Муу явдалтнаас насад зугтаа

  • Могой мод орооно

  • Муу үг бие орооно

  • Могой хорондоо шарлана

  • Муу хүн мэхэндээ үхнэ

  • Могойн бие үзэгдэхээсээ урьд хэл нь үзэгдэх

  • Муу хүн явахаасаа урьд авахыгаа хэлэх

  • Мод нь хөрсөндөө дээрэнгүй

  • Муу нь номхондоо дээрэнгүй

  • Модон нүүрсний хар гадна дотногүй

  • Муу хүний хор ойр холгүй

  • Мойл моносыг тойрч суувал

  • Могой болон хортон түүнээс

  • Муу хүнийг түшиж явбал

  • Мунхаг болоод мундар түүнээс

  • Мохоо боловч хутга

  • Муу боловч залуу

  • Мунхаг төрөхөөр

  • Муу төр

  • … болон өөр 1050

Зүйр цэцэн үг

  • Сайн санааны үзүүрт тос

  • Муу санааны үзүүрт зүү

  • Муу хүн сонжооч

  • Мухар үхэр сэжээч

  • Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл

  • Муутай нөхөрлөвөл могойн хор

  • Муугийн ёс биш монголын ёс

  • Муу эр дайнд хөөрөх

  • Муу л бол хойд захын хар овоохой

Хоршоо үг

  • муу сайн — а.сайн муу нийлсэн; б.үл тоомсорлосон санааг илтгэхэд хэрэглэнэ

  • сайн муу — а.чанартай болоод чанаргүй; б.ашигтай болоод ашиггүй аль аль нь

  • үхээнц муу — дорой буурай

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.