Үндсэн хэсэг рүү шилжих

хор

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠣᠣᠷ᠎ᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хүн, амьтан, ургамлын эд эсийг хордуулж гэмтээх бодос
IIнэр үг
  1. 1.
    Гэм, хөнөөл, аюул зовлон
IIIнэр үг
  1. 1.
    Атаархан тэсч ядан хорсох сэтгэл
IVнэр үг
  1. 1.
    хуучирсанХоромсого
Vнэр үг
  1. 1.
    хор монгол (дээд монгол, Шарай голын монголчууд).
VIнэр үг
  1. 1.
    Том халаас.
  2. 2.
    VIIхор хомс хорш. Барагдах хорогдох нь түргэн хялбар, арви муутай.
  3. 3.
    VIIIхор хор чимээ. (хоржигнох дуу чимээ дуурайх үг), хор хор хийх (хоржигнох дуу чимээ гарах), горхины ус хор хор урсах (горхины ус хоржигнон урсах), хоолой нь хор хор дуугарах (хоолой нь хоржигнон дуугарах).

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгpoison; harm; malice, evil

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхор
Харьяалахын тийнхорын
Заахын тийнхорыг
Өгөх орших тийнхорд
Гарахын тийнхороос
Үйлдэхийн тийнхороор
Хамтрахын тийнхортой
Чиглэхийн тийнхор луу
Олон тоохорууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хор идэх — хордуулах бодос идэх

  • хорны ерөндөг — хоргүй болгох зүйл

  • хор хаях — оготно зэрэг гэрийн хорт шавж, амьтныг устгахаар хор цацах, тараан хаях

  • хор судлал — элдэв хорт бодосын бүтэц, найрлага, үйлчлэл, хордуулах чадвар, бие махбодод үүсгэх өөрчлөлт, сэргийлэх, эмчлэх аргыг судалдаг анагаах ухааны салбар

  • хор цацах — айлын гэр орон, ой мод зэрэгт элдэв хортон шавжийг утсгахаар хор хаях

  • хор тайлах/хор дарах — хүн, амьтны биед хор болж байгаа зүйлийг арилгах, саармагжуулах

  • хорыг нь дарах — хорноос нь гаргах, хорыг нь тайлах

  • хорыг хороор дарах — мууг муугаар нь хөөж зайлуулах

  • могойн хор — могойн амны хөндийд уутанцарт байх хордуулах бодос

  • чонын хор — хүнж, хортой эм

  • хор өвс — урга. - хээрийн бүс, говирхуу газар ургадаг, ягаан шар, улбар цэцэгтэй, олон наст ургамал, төрөл зүйл олон зарим нь хортой

  • хор амсах — хохирох, хорлолд учрах

  • хор олох — гэм олох

  • хор хийх — а.бусдад хор хүргэх; б.хорыг найруулах

  • хор хүргэх — бусдад аюул хөнөөл учруулах

  • хор буцлах — атаархах сэтгэл ихэд хөдлөх

  • хор хөдлөх — ямар нэг зүйлийг санасандаа хүртэл хийж чадаагүйдээ хорсон тэчьяадах

  • хор ихтэй хүн — атаархал сэтгэл ихтэй хүн

  • хорыг нь маажих — хорыг нь малтах, шарыг нь гозойлгох

  • хорыг нь малтах — тэчьяадам үгээр басамжлан эгдүүг нь хүргэх, муу үг хэлж унтууцуулах

  • хорондоо — санаснаа гүйцэлдүүлэх

  • хорын тулам — хорт санаа бодол ихтэй хүн

  • хорын уут — хорын тулам

  • үйсэн хор — үйсээр хийсэн саадаг

Хэлц үг

  • хор идсэн шаазгай шиг — амархан согтох, дороо согтох

  • нүдний хор гаргах — хэсэгхэн хугацаанд унтаад авах, дугхийх

  • хор хольж, хормой дүрэх — муу хэрэг үйлдэх

  • нүдний хор орох — олон хүн шунан шохоорхох

  • хор найруулах — хэн нэгэн болон ямар нэг зүйлд хор учруулж болох үйл ажиллагааг зохион байгуулах

  • хор буцлах — бусдаас дутахгүй юмсан гэж тэчъяадах

  • хор шар нь буцлах — хор буцлах

  • хор маажих — хүнийг үгээр басамжлан доромжилж атааг нь хөдөлгөх

  • хор шарыг нь малтах — хор маажих

  • хор шар хөдлөх — хор шар буцлах

  • хор маажих/хусах/малтах/хөдөлгөх — хүнийг үгээр басамжлан доромжилж атааг нь хөдөлгөх

    Хорлоо одоо хэр нь үг өдөж, хор маажна (З.Баттулга, Сийнэн дуулж байна).

    Шинэ сэтгэлгээгээр ажиллаж сурах хэрэгтэй гэж Сүмбээгийн аав хор маажлаа (Ш.Цэнд-Аюуш, Тохиролцоо).

  • хор хөдлөх — ямар нэг зүйлийг санасандаа хүртэл хийж чадаагүйдээ хорсон тэчьяадах

    Хулан бид хоёрын хэлэлцэж байсан, хүсэн мөрөөдөж байсан юм ёсоороо болсон юм байхгүй боловч Цамбад хор хөдөлснөөс болоод би харин овоо эр хүн шиг зориг шийдэмгий болсон ч байж мэднэ (С.Эрдэнэ, Хулан Цамба хоёр).

    Дорж маань Сэржмядагийн оронд жижүүр хийгээд, Сэржмядаг бид хоёр айлд очоод гэх мэт юм үе үе ярина л даа. Тэгэхээр нь бүр хор хөдлөөд, мань эр Сэржмядаг эмчид ч бүр унаж үхэж дээ гэж зэвүүцдэг боловч нэг л сайн хэрэг шалтаг олдохгүй л байв (Ч.Алагаа, Хилэн хар морьт).

  • хор [шар нь] буцлах — хор буцлах

    Хор шар нь буцалж гүйцсэн тэр хүү, охиныг нь ёстой л шилийн хулгайн аргаар оргуулчихъя гэж шийдэв (Ш.Гаадамба, Тэргэчний хүү).

    Олонбулагийн уургач, хурдан хүлгүүд гүйцэхээрээ улам шамддаг, хоцрохоороо хор шар нь буцалдаг зантай юм (Зян Рун, Чонон сүлд).

  • хороос бусдаар хоол хийж, холтсоос бусдаар эд хийх — эд хөрөнгийг гамнах буюу эвлүүлэн аргацааж цуглуулах

    Хороос бусдаар хоол хийж, холтсоос бусдаар эд хийж, хэмжээлшгүй хүч ухаан зарцуулан байж хуримтлуулсан хөрөнгөө хураагдсанд Итгэлт үлэмж бухимдан сэтгэл бодол нь хоосон хөндий болоод хүч чадал нь далавчаа огтлуулсан бүргэд шиг болжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • хорыг нь маажих/малтах — ёжилсон зэвүүн үг хэлж, унтууцлыг нь төрүүлэх, шарыг нь гозойлгох

    Хорлоо одоо хэр нь үг өдөж, хор маажна (З.Баттулга, Сийнэн дуулж байна).

    Зарим нэг хүн хорыг нь малтана (Ч.Чимид, Хавар намар).

  • ↑ нүдний хор гаргах

  • ↑ нүдний хор орох

  • Хов хорноос дор

  • Хор галаас дор

  • Хов хутга

  • Хор жад

  • Ховдог шунахай хүн өлөн чонотой адил

  • Хор ёртой хүн хорт могойтой адил

  • Хомхойрч суусаар

  • Хор ч ууж мэдэх

  • Хор гэхлээр могойд байдаг

  • Хорго гэхлээр шөлөнд байдаг

  • Хор идсэн шаазгай шиг

  • Хоёр идсэн чоно шиг

  • Хор ихтийг нум мэт татавч

  • Сум мэт алдуурна

  • Хор нь бага бол шар оготно ч нүдэнд дулаахан

  • Хайр нь бага бол ихэр хүйстэн ч нүдэнд жихүүн

  • Хор нь буцалж

  • Хонзон нь оволзох

  • Хор нь могойтой адил

  • Ховдог нь чонотой адил

  • Хор нь ходоодоороо

  • Ёр нь ёроолоороо

  • Хор хар ихт хүний үг

  • … болон өөр 3

Зүйр цэцэн үг

  • Хороос бусдаар хоол хийж

  • Холтсоос бусдаар эд хийх

  • Хор нь могой

  • Ховдог нь чоно

  • Эр барагдавч

  • Хор барагдаагүй

Хоршоо үг

  • хор аюул — гэм уршиг болох зүйл

  • хор уршиг — хор уршиг

  • хор хохирол — ямар нэг зүйлийн гэм хөнөөл болон түүнээс гарах гарз

  • хор хөнөөл — гай зовлон болох зүйл, хор болох юм

  • гэм хор — аюул хөнөөл, гай уршиг

  • атаа хор — бусдын давуутай байдалд мөчөөрхөн тэчъяадах сэтгэл

  • хор хар — атаа хорсол

  • хор шар — атаа хорсол, хор хөдөлснөөс болж гаргах муу зан авир

  • хор хомс — Барагдах хорогдох нь түргэн хялбар, арви муутай.

Үгийн гарал

From a confluence of Proto-Mongolic *kora (“poison”) and Proto-Turkic *kor (“loss, harm”), which are in turn probably related on a deeper level. Compare East Yugur xoro, Old Uyghur [script needed] (qor).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.