уршиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чирэгдэл, яршиг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уршиг |
|---|---|
| Харьяалахын тийн | уршгийн |
| Заахын тийн | уршгийг |
| Өгөх орших тийн | уршигт |
| Гарахын тийн | уршгаас |
| Үйлдэхийн тийн | уршгаар |
| Хамтрахын тийн | уршигтай |
| Чиглэхийн тийн | уршиг руу |
| Олон тоо | уршгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уршиг болох — чирэгдэл болох, яршиг болох
уршиг удах — хэрэг удах, төвөг удах
уршиг тарих/уршиг чирэх — балагтай, яршигтай хэрэг хийх, төвөг чирэгдэл учруулах
Хэлц үг
Урваж гарах хөвгүүн
Уршиг татах хүүхэн
Ус гарвал уулан дороос
Уршиг гарвал уумхай амнаас
Зүйр цэцэн үг
Оготны уршиг олонд
Уршгаас айвал урагшаа бүү яв
Хоршоо үг
уршиг балаг — балаг чирэгдэл
уршиг будлиан — эмх замбараагүй байдал, төвөг чирэгдэл
уршиг самуун — гай хор хөнөөл, эмх замбараагүй байдал
уршиг яршиг — төвөг, чирэгдэл
хор уршиг — үйл явдлын муу үр дагавар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.