бузар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бохир, хир буртагтай; цэвэр ариун биш
- 2.Жигшүүртэй, үзэшгүй муухай, гайтай
- 3.Тарианд ургасан өвс бог;
- 1.Маш, нэн,тун, туйлын
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бузар |
|---|---|
| Харьяалахын тийн | бузрын |
| Заахын тийн | бузрыг |
| Өгөх орших тийн | бузард |
| Гарахын тийн | бузраас |
| Үйлдэхийн тийн | бузраар |
| Хамтрахын тийн | бузартай |
| Чиглэхийн тийн | бузар луу |
| Олон тоо | бузрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бузар болох — бохир болох
бузар хувцас — бохир хувцас
бузар бодол — жигшүүрт бодол
бузар дэв — муу муухай, хорлолтой юм
бузар хэрэг — жигшүүрт хэрэг
бузар эм — жигшүүрт эм
бузар ёс — шударга бус ёс
бузар санаа — зөвхөн амин хувиа хичээсэн хар буруу, муухай бодол санаа
бузар муухай — маш муухай
бузар тарган — маш тарган
бузар олон хүн — нэн олон хүн
Хэлц үг
бузар амьсгалаараа гал голомтыг хиртүүлэх — муугаараа нөлөөлөх, уршиг гай тарих
Аа тийм бий, дуулаагүй бол одоо дуулж мэдээд, бузар амьсгалаараа гал голомтыг чинь хиртүүлж байгаа тэр тэрсүүд буруу номт гэлэнгийн голыг нь тас самнаад өг (Б.Ринчен, Үүрийн туяа).
бузар гараа шургуулах — хуруу дүрэх, хулгайлах
Түүний үнэтэй цэнтэй бараанд бас л бузар гараа шургуулсан гэнэ. Хулгайч хүн засрахгүй юм аа.
Будаг шарыг хусвал гарна
Бузар нэрийг хусавч арилахгүй
Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас
Ариун хөлсөөрөө олсон адасга нөмөрч явсан нь дээр
Бузар газарт бодис ургах нь чухаг
Тунгалаг усанд загас сэлэх нь чухаг
Бузар загнасан буур ч нэг үхнэ
Ном айлтгасан лам ч нэг үхнэ
Бузгай дээрэнгүй бүү загна
Бузар хилэнцийг бүү үүсгэ
Бузар хэрэг бүү үүсгэ
Буянт үйл үүднээс гарахгүй
Бузар нэр мянган газар түгнэ
Хоршоо үг
бузар буртаг — хир буртаг
азар/азар бузар — бузар булай, шившиг
бузар булай — жигшүүртэй булай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.