явцуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юмны зай багтаамж бага, хавчиг
- 2.Хувцас хунар зэргийн бариу, цухал, давчуу
- 3.шилжсэн утгаХүний санаа бодол гүн биш, өнгөцхөн
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрnarrow; tight, tight-fitting; narrow-minded, limited
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | явцуу |
|---|---|
| Харьяалахын тийн | явцуугийн |
| Заахын тийн | явцууг |
| Өгөх орших тийн | явцууд |
| Гарахын тийн | явцуугаас |
| Үйлдэхийн тийн | явцуугаар |
| Хамтрахын тийн | явцуутай |
| Чиглэхийн тийн | явцуу руу |
| Олон тоо | явцуугууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
явцуу хашаа — зай багтаамж багатай хашаа
газар нутаг явцуу — газар нутаг багатай
явцуу хувцас — давчуу бариу хувцас
явцуу бодолтой — өнгөцхөн, ойрын бодолтой
явцуу мэргэжил — түгээмэл биш мэргэжил
явцуу ойлголт — өнгөцхөн ойлголт
явцуу үзэлтэй — хувиа бодсон үзэлтэй
Хэлц үг
Явцуу зан хор
Ямаан годон шор
Явцуу занд ижилгүй
Ямаан годонд өөхгүй
Үгийн гарал
Connected with Buryat игсуу (igsuu) and Daur xircin by Nugteren. See also уйтан (ujtan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.