жаахан
Тайлбар
- 1.Хэмжээгээр бага, жижиг
- 2.Яльгүй, ялихгүй
- 3.Түр, түр зуур, хэсэг зуур
- 4.Балчир бага нас
- 5.Аар саар, жаал зугаа
- 6.Юу ч үгүй
Ойролцоо үг
Нийлмэл үг
жаахан бие — жижигхэн бие
жаахан хүүхэд — бага насны хүүхэд
жаахан гэр — өөвгөр жижиг гэр
жаахан дутуу — цөөхөн дутуу, бага зэрэг дутуу
жаахан илүү — үл ялиг илүү
жаахан өвс — багахан өвс
жаахан өвдөх — бага зэрэг өвдөх
жаахан томдох — үл ялиг том байх
жаахан хулгах — бага зэрэг айх
жаахан шуугих — ялимгүй шуугиан гарах
жаахан явах — хэсэгхэн явах
жаахан ядрах — багаахан ядрах
маш жаахан — нэн өчүүхэн
тун жаахан — ялимгүй бага
хариугүй жаахан — маш жижиг
жаахан унтах — дугхийх, нүдний хор гаргах
жаахан хүлээх — түр хүлээх
жаахан хоцрох — яльгүй хоцрох
жаахан хэвтэх — хэсэгхэн зуур хэвтэх, түр хажуулах
жаахан байхад — бага балчир байхад
жаахандаа сурах — бага насандаа сурах
жаахан суух — өчүүхэн суух
жаахан ярих — аар саар юм ярих
жаахан жаахан — бага бага
жаахан жаахан идэх — бага багаар идэх
жаахан жаахан явах — ойр ойрхон явах
Хэлц үг
Замын захын загзгар хайлсыг цавчивч зангаараа
Жаахан багын сэтгэлийн хоёрыг зайдуулавч зангаараа
Хоршоо үг
жаахан жуухан — аар саар, бага сага
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.