бодол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бодох үйлийн нэр
- 2.Хүний оюун санааны эргэцүүлэл
- 3.Оюун санааны өгөдлийг бий болгох, цуглуулах, ангилах, боловсруулах үйл явц
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгthought, thinking, idea, intention, conception, opinion
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бодол |
|---|---|
| Харьяалахын тийн | бодлын |
| Заахын тийн | бодлыг |
| Өгөх орших тийн | бодолд |
| Гарахын тийн | бодлоос |
| Үйлдэхийн тийн | бодлоор |
| Хамтрахын тийн | бодолтой |
| Чиглэхийн тийн | бодол луу |
| Олон тоо | бодлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бодол болох — аливаа зүйлийн учир начир, арга замыг оюун санаандаа эргэцүүлэн тунгаах
бодол мухардах — санаа эргэцүүлэл мөхөсдөх
бодол орох — а.ямар нэгэн санаа зорилт үүсэх; б.бодлого суух
бодол сарних — санаж бодсон зүйл замхарч арилах
Хэлц үг
Бодол санал нь бамбуу
Багалзуурт гарсан яр
Бороо хур элбэг бол гандахгүй
Бодол ухаан мэргэн бол буруудахгүй
Будаа үзүүргүй ч газрыг цоолно
Бодол дүрсгүй ч бодис болж хувирна
Будан дотор нь үгүй бол архи хаанаас гарах вэ
Бодол дотор нь үгүй бол үг хаанаас гарах вэ
Санаа нь далай
Бодол нь балай
Санаа нь шамбалд
Бодол нь тэнгэрт
Сүүл нь ургаад газар хүрэвч
Эвэр нь ургаад тэнгэрт тулахгүй
Бие нь өсөөд тооно хүрэвч
Бодол өгсөөд томоо орохгүй
Зүйр цэцэн үг
Бухыг барьж болно
Бодлыг барьж болохгүй
Хоршоо үг
санал бодол — санаж бодож буй зүйл
санаа/санаа бодол — бодож сэтгэж буй зүйл
бодол санал — санаж бодож буй зүйл
зөн бодол — ирээдүйн тухай сэрэгдэн төсөөлөгдөх бодол
оюун бодол — ухаан бодол
ухаан бодол — хүний ухаж мэдэрсэн санаа бодол
үзэл бодол — төлөвшин тогтсон санаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.