Үндсэн хэсэг рүү шилжих

бор

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iтэмдэг нэр
  1. 1.
    Хөх улаан хоёр хольцолдсон хүрэнтэй ойролцоо өнгө
  2. 2.
    Малын зүс; цагаан зүсэнд улаан хүрэн, хөх, хар зэрэг өнгө, сор хольцолдсон нь
  3. 3.
    Хүмүүсийн царай зүсний хүрэн хар өнгө
  4. 4.
    Харуй бүрий, гэгээ муутай бүрсгэр байдал
  5. 5.
    шилжсэн утгаБяцхан, өхөөрдөм, хөөрхөн
  6. 6.
    шилжсэн утгаЭгэл, энгийн, жирийн; бүдүүлэг, хялбар дөхөм
  7. 7.
    Их төлөв, бараг тойм
  8. 8.
    Амьтан, ургамлын нэрэнд хоршин орж тэдгээрийн өнгийг заана
IIнэр үг
  1. 1.
    хуучирсанАрхи
IIIтэмдэг нэр
  1. 1.
    Зорьсондоо хүрэхээр чармайдаг зан.
IVтэмдэг нэр
  1. 1.
    бор хөрс (Монгол орны говь цөлд тархсан хөрсний хэв шинж, дэд хэв шинжийн нэр; говийн бор хөрс, цөлөрхөг хээрийн бор хөрс, хээржүү цөлийн бор хөрс).
Vнэр үг
  1. 1.
    анагаах ухаанӨвчний төрөл
VIнэр үг
  1. 1.
    амьтанХалиуны зулзага; бойр.
  2. 2.
    VII нэрхимиХимийн нэг махбод

Англи утга

  • тэмдэг нэрA feature of having a colour that of chocolate or coffee.; inferred way to say person's origin is commoner or poor
  • нэр үгA colour like that of chocolate or coffee.; An otter pup, offspring of an otter; Boron, a chemical element (symbol B) with an atomic number of 5, which is a metalloid found in its pure form as a dark amorphous powder.

Тийн ялгал

Нэрлэхийн тийнбор
Харьяалахын тийнборын
Заахын тийнборыг
Өгөх орших тийнборд
Гарахын тийнбороос
Үйлдэхийн тийнбороор
Хамтрахын тийнбортой
Чиглэхийн тийнбор луу
Олон тооборууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • бор дов — цас хайлж, бор сааралдуу өнгөтэй болсон дов

  • бор дээл — хүрэн дээл

  • бор хүрэн — арай бараавтар хүрэн өнгө

  • бор эсгий — бараан өнгө дийлэнх эсгий

  • бор морь — улаан хүрэн, хөх, хар зэрэг өнгө, сор холилдсон цагаан цайвар зүсмийн морь

  • бор саарал — а.хар цагаан хольцолдсон зэвхий өнгө; б.адууны харавтар сортой саарал зүсэм

  • хүйлэн бор — харавтар хөх зүсэм

  • бор нүүр — хүрэн нүүр

  • бор гэгээ — нар жаргаснаас хойших шар гэгээ, үдшийн бүрий хоёрын завсрын үе

  • бор түүш — үдшийн бүрэнхий

  • бор униар — хөх униарыг бодвол арай шингэн, сааралдуу униар

  • бор борви — бяцхан борви

  • бор гар — бяцхан өхөөрдөм гар

  • бор гэдэс — хүүхдийн гэдэс

  • бор ажил — жирийн ажил

  • хар бор ажил — а.бүдүүн хадуун ажил; б.аар саар ажил

  • бор амьдрал — а.жирийн амьдрал; б.шилж. энгүүн, дорой, хөөрхийлөлтэй

  • бор өөх — хөхтөн амьтны нялх төлийн хүзүү дал, бүдэрхий, нурууг дагаж илч үүсгэдэг өөх

  • бор тос — мэхээрийг нүдэж жижиглээд шар тосонд хольж хийсэн цагаан идээ

  • бор хоол — а.өөхгүй махан хоол; б.сүүнээс бусад хоол

  • бор бударгана — урга. - өндөр нь хориос хорин таван сантиметр, мөчирлөг, мөчрийн дагуу мөхлөгтэй, Монгол орны говь талын бүсэд ургана, ногооноороо өвөлждөг учир малд тэжээл сайтай

  • бор бургас — урга. - ой, хярд ургана, дурс харавтар, навч дүгрэгхэн болоод зузаан, гол нь улаан нэг зүйл мод

  • бор харгана — урга. - өндөр нь нэг аравны таваас хоёр метр, шар ногоон хальстай, Монгол орны говь талын бүсэд ургана, бор харганыг мал идвэл ам нь гэмтдэг гэдэг

  • бор шувуу — амьт. - нүд улаавтархан, хошуу болоод сүүл харавтар, цагаан чандартай нэг зүйл болжмор

  • бор бадган — уламжлалт анагаах ухааны өвчний нэр

  • бор цанх — өвчний нэр

  • борын хүчил — эмнэлэг, техникт хэрэглэх химийн бодос

Хэлц үг

  • бор ходоодоо баярлуулах — юм идэх, уух

  • бор зүрхээрээ зүтгэх — бие дааж хөдөлмөрлөх, мэрийх

  • шар нар, бор хоног — а.өдөр хоног; б.ядуу буурай үе

  • бор борви бохилзож, саарь таваг гялалзах — зарцлагдах

    Насаараа баян ноёныд бор борви бохилзож, саарь таваг гялалзаж амьдарсаар ирсэн.

  • бор зүрх бол бол хийж, богино хавирга шир шир хийх — ихэд айх

    Чингис хаан сэрээд, зургаан сайддаа ингэж зарлиг болруун

  • бор зүрх борт гэж, богино хавирга ширт гэх — айх, балмагдах, сандрах, мэгдэх

    Зэр зэвсгээр зэвсэглэсэн түмэн цэргийг хараад бор зүрх борт гэж, богино хавирга ширт гэв ээ.

  • бор овоохойд нар гийгүүлэх — айл, гэрт морилон очих

    Таны алдрыг эрт дээр сонссон боловч танилцах завшаан олдсонгүй. Өнөөдөр миний бор овоохойд нар гийгүүлэн морилж ирсэнд өчүүхэн би баярлавч барахгүй (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • бор ходоодоо баярлуулах/борлуулах — юм идэх, уух

    Хаа нэгтээ нүүр өгөхүйц хүн дайралдмагц амар эрэн танилцаж, бор ходоодоо борлуулахыг бодон урагш эргэж олон хашаа руу орлоо. Харамсалтай нь амьтан үл үзэгдэнэ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • бор ходоодоо болгож авах — юм идэх

    Бор ходоодоо болгож аваад ажилдаа гарна даа. Тэгэхгүй бол хоол нэхээд ажил явахгүй.

  • бор юм — цөөхөн төгрөг

    Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллан байж хэдэн бор юм авдаг аа.

  • ↑ шар нар, бор хоног

  • ↑ хар бор ажил

  • Бор борви бөхөлзөж

  • Бор таваг гялалзах

  • Бор мод тод дуулиатай явж

  • Боролзот газар хэвтэштэй явах

  • Бор нохойд идүүлчих үү юмаа

  • Богд эзэндээ өргөчих үү юмаа

  • Бор тов нь л байвал

  • Боролж шарилжаар дутахгүй

  • Бор шаваг өсөвч мод болохгүй

  • Буруу номтон сүрдүүлэвч бодь мөрийг олохгүй

  • Бор шаваг ургавч мод болохгүй

  • Хорз хэдий ширгэвч ус болохгүй

  • Боролдой өвгөнийг барьж ир гэснээс биш

  • Бор гэрийг нь цоолж ир гэв үү?

  • Бороо ахадвал үер

  • Бор ахадвал өвчин

  • Булт олноороо бүлгэмдвэл

  • Бор шороогоо алт болгоно

  • Буян дээр буман хүн сундална

  • Бор морин дээр нэг хүн сундална

  • Зүүн баруун гэгч зүгийн ялгал

  • Бор шар гэгч будгийн ялгал

  • Хар гэртээ хаан сууж

  • Бор гэртээ бурхан болох

  • Хар гэртээ хаан

  • Бор гэртээ богд

  • Хар нохойн хаагаар

  • Бор нохойн богтоор

Зүйр цэцэн үг

  • Бор гэртээ богд

  • Хар гэртээ хаан

Хоршоо үг

  • бор хар — боровтор хар

  • бор шар — а.бор өнгө дийлэнх шар өнгө; б.нэг зүйл дотрын өвчин

  • бор дарс — а.сархад; б.архи айраг хольж найруулан нэрж гаргасан болон айрагт элдэв жимсний зүйл хольж, исгэн нэрж гаргасан архи

Үгийн гарал

From Proto-Mongolic *bora, deriving or otherwise related with Proto-Turkic *boŕ. Compare Dongxiang boro, Turkish boz.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.