Үндсэн хэсэг рүү шилжих

борви

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Шагайт амьтны шагайн доорх бяцхан яс
  2. 2.
    Хүний өсгийн дээд бүдүүн шөрмөс, тахилзуур орчмын газар
  3. 3.
    шилжсэн утгаГутал, шаахайн дээд хэсэг
  4. 4.
    шилжсэн утгаХүний мууг үзэх гэж ул мөрөөр нь гэтэж ажиглах нь.
IIнэр үг
  1. 1.
    Айраг, цөцгий зэргийг хийх үйс, арьс зэргээр хийсэн бяцхан хөхүүр сав.

Тийн ялгал

Нэрлэхийн тийнборви
Харьяалахын тийнборвины
Заахын тийнборвийг
Өгөх орших тийнборвид
Гарахын тийнборвиноос
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнборвитой
Чиглэхийн тийнборви руу
Олон тооборвинууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • борвины яс — шагайн доорх яс

  • борви нахилзах — хөл нахилзах

  • борви тасрах — тахилзуур орчмын шөрмөс тасрах

  • борви нь цоорох — гутлын шагай орчмоор цоорох

Хэлц үг

  • борви бохирох завгүй — түр амрах завгүй, амсхийх чөлөөгүй

  • борви бохисхийх чөлөөгүй — амсхийх чөлөөгүй ажилтай байх

  • борви тэнийх — өсч торних

  • борвины нь баас арилаагүй — бага балчир, дэндүү залуу, туршлагагүй

  • борви бохирох — чөлөө зав, шамдуу

    Гагцхүү Соном гуай баяжихын төлөө борви бохирохгүй хөөцөлдөвч төдий л баяжиж чадсангүй, бас л хүүхэн явчихсанаас хойш ажил бүхэнд дарагдаад сүүлийн үед баахан өөр бодолтой болжээ (Ш.Гаадамба, Тэрэгчийн хүү).

  • борви бохирох/бохисхийх завгүй/чөлөөгүй — түр амрах завгүй, амсхийх чөлөөгүй

    Итгэлт үүрийн гэгээ цайхаас эхлээд үдшийн бүрэнхий болтол борви бохисхийхгүй юм хийж байдаг (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • борви тэнийлгэх — биеийн чилээг гаргах

    Данзан сэтгэл ихэд хөдлөн жингийнхээ сүүлээс хөлийн дөрөөг борви тэнийлгэн босон харав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • борвиндоо баастай — алдаа хийдэг

    Бушуу туулай борвиндоо баастай.

  • борвиндоо гишгэх — дийлэх, эрхшээх, боолчлох

    Эцэстээ хаан эзэн чамайг хатуугаар хадраад, зөөлнөөр зүлгэж уран аашаараа хуурч, аргатаа оруулж аваад боолоо болгож борвиндоо гишгэе хэмээх арга болой (Инжаннаши, Хөх судар).

  • ↑ бой нь арилж борви нь тэнийх

  • ↑ бохирыг нь арилгаж, борвийг нь сунгах

  • Бой нь арилж

  • Борви нь тэнийх

Хоршоо үг

  • борви тойг — малын шагайн доорх болон дунд чөмөг шаантны уулзвар дээр байх бяцхан яс

  • борви шаант — шагайт чөмөгний яс

  • борви шийр — тойгны яс, шийр

  • борви шилбэ — шагайн доод талын яс болон шаант чөмөгний нарийн үзүүр хэсэг

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.