бэрх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэцүү, хүчир, амаргүй
- 2.Газрын бартаа
- 3.шилжсэн утгаСурамгай, чадамгай; хурдан
- 4.Харгис, догшин.
- 1.хуучирсанХууль цааз;
- 2.хуучирсанҮнэт, ховор эдээр торгох зэм торгууль.
- 1.тоглоомДөрвөн шагайгаар наадахад хонь, ямаа, морь, тэмээ буух
- 1.тоглоомМонгол ардын уламжлалт оньсон наадгайн нэг төрөл.
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрhard, arduous, severe; talented; cruel; tight
- нэр үгhardship, difficulty
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бэрх |
|---|---|
| Харьяалахын тийн | бэрхийнW |
| Заахын тийн | бэрхийгW |
| Өгөх орших тийн | бэрхэдW |
| Гарахын тийн | бэрхээсW |
| Үйлдэхийн тийн | бэрхээрW |
| Хамтрахын тийн | бэрхтэйW |
| Чиглэхийн тийн | бэрх рүү |
| Олон тоо | бэрхүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэрх ажил — хэцүү ажил
бэрх зовлонтой — хэцүү зовлонтой
бэрх газар — бартаа ихтэй газар
уулын бэрх — уулын бартаа
бэрх даваа — а.өндөр агаад давахад хэцүү, бартаа бүхий нуруу газар; б.шилж. хэцүү ажил үйлс
бэрх хурдан — амаргүй хурдан
ажилд бэрх — ажилд сайн
бэрх буулгах — дөрвөн бэрх орхих
бэрх орхих — дөрвөн бэрх хаях
дөрвөн бэрх — тэмээ, ямаа, хонь, морь дөрөв
Хэлц үг
Бэлэн (бэлэнд) юманд ухасхийнэ
Бэрх юманд (бэрхэд гэдэс) ухарсхийнэ
Бэрх зовлонг тэсч чадвал хатуужил
Бэрх үйлийг бүтээж чадвал хүчтэн
Бэрх утгыг мэдэж чадвал хурц
Бэрх хорлолыг хариулж чадвал баатар
Бэрх цаг цөлх ухаан сийлүүлнэ
Бэрх цагт зориг хэрэгтэй
Бүрэх гэрт мод хэрэгтэй
Бэрх эр биедээ тустай
Билүүн чулуу хутганд тустай
Бэрх бие засах
Хүчир хүнд нэмэх
Зүйр цэцэн үг
Бэлэнд ухасхийж
Бэрхэд ухарсхийх
Хоршоо үг
хүнд бэрх — хэцүү, амаргүй
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠪᠡᠷᠬᠡ (berke), from Proto-Mongolic *berke, cognate to or borrowed from Proto-Turkic *berk(e).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.