ширүүн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зөөлөн гэдгийн эсрэг утга
- 2.шилжсэн утгаМорь малын зан авир хурц
- 3.шилжсэн утгаХүний үг, зан байдал хатуу догшин
Ойролцоо үг
Эсрэг үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ширүүн |
|---|---|
| Харьяалахын тийн | ширүүний |
| Заахын тийн | ширүүнийг |
| Өгөх орших тийн | ширүүнд |
| Гарахын тийн | ширүүнээс |
| Үйлдэхийн тийн | ширүүнээр |
| Хамтрахын тийн | ширүүнтэй |
| Чиглэхийн тийн | ширүүн рүү |
| Олон тоо | ширүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ширүүн арьс — зөөлөн биш арьс
ширүүн билүү — гадна тал нь хатуу, арзгар билүү, гуранз
ширүүн гар — а.эвэршсэн гар; б.шилж. хатуу харгис зантай
ширүүн гараар өсгөх — хатуу чанга өсгөж хүмүүжүүлэх
ширүүн бороо — ус ихтэй азарган бороо
ширүүн даавуу — том ширхэгтэй даавуу
ширүүн үс — зөөлөн биш үс
ширүүн морь — хурц зан авиртай морь
ширүүн авир — догшин авир
ширүүн дайн — хүч тэнцвэргүй хатуу ширүүн дайн
ширүүн салхи — хүч ихтэй салхи
ширүүн тулалдаан — үхэх сэхэхээ үзэлцсэн тулаан
ширүүн үг хэлэх — зандран дайрч хатуу үг хэлэх
ширүүн харцтай — догшин харцтай
ширүүн хүн — хатуу, догшин зан авиртай хүн
ширүүн эсэргүүцэл — хүчтэй, хатуу эсэргүүцэл
Хэлц үг
Гуйж хэлбэл эрэмшинэ
Ширүүн хэлбэл дордоно
Аргаар хэлбэл бишрэлтэй
Үнэн хэлбэл ойшоохгүй
Худал хэлбэл хүндлэхгүй
Ширүүн үгэнд битгий цухалд
Зөөлөн үгэнд битгий итгэ
Нялуун үгэнд битгий итгэ
Ширүүн эм хэлэнд гашуун боловч өвчинд тустай
Шүүмж үг чихэнд улиг боловч биед тустай
Хоршоо үг
хатуу ширүүн — харгис догшин
хурц ширүүн — огцом догшин
ширүүн догшин — хатуу харгис авир
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.