хурц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мохоогийн эсрэг утга, нарийн иртэй, үзүүртэй, шовх
- 2.шилжсэн утгаХүний оюун ухаан сэргэлэн, маш хурдан сэтгэдэг
- 3.Үгийг хурдан бөгөөд оновчтой, ширүүн, тодорхой хэлдэг
- 4.Хараа сайн, нүд цогтой
- 5.Зөрчил тэмцлийн ширүүн
- 6.Гэрлийн, нүд гялбам байдал
- 7.Өнгөний маш тод
- 8.Идээний зүйлийн шандуурам их тостой, үнэр, ааг амт ихэдсэн нь
- 9.Аливаа юмны ид чадал илүү, давуу, ирмүүн
- 1.хэт өндөр гярхай мэдрэмж
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хурц |
|---|---|
| Харьяалахын тийн | хурцын |
| Заахын тийн | хурцыг |
| Өгөх орших тийн | хурцад |
| Гарахын тийн | хурцаас |
| Үйлдэхийн тийн | хурцаар |
| Хамтрахын тийн | хурцтай |
| Чиглэхийн тийн | хурц руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хурц зэвсэг — даалт сайтай, ирт зэвсэг
хурц ир — хутга, сүх зэргийн даалт сайтай нарийн ир
хурц мэс — ир сайтай мэс
хурц өнцөг — тэгш өнцгөөс бага өнцөг
хурц үзүүр — шовх үзүүр
хурц хутга — ир сайтай хутга
хурц шүд — иртэй, мохоо биш шүд
хурц зан — түргэн догшин зан
хурц хүн — а.ухаантай хүн; б.цэцэн цэлмэг, хэлэмгий хүн
хурц ухаан — санах сэрэх нь хурдан, цэцэн ухаан
хурц үг — онож хэлсэн цэцэн мэргэн үг
хурц хэлтэй — өгүүлэхдээ уран чадамгай үг яриатай
хурц нүд — а.хараа сайтай нүд; б.ширүүн, хөдөлгөөнтэй харцтай
хурц хараа — а.юмыг алдалгүй харах гярхай харц; б.ширүүн харц
хурц харц — а.хараа сайтай нүд; б.ширүүн харцтай нүд
хурц шүүмжлэх — ширүүн шүүмжлэх
хурц гэрэл — нүд гялбам, маш тод гэрэл
хурц нар — маш тунгалаг өдрийн, шатам халуун илчтэй нар
хурц өнгө — алсаас ялгарам тод харагдах улаан, шар, цэнхэр зэрэг маш тод өнгө
хурц амт — ааг нь ихэдсэн амт
хурц идээ — нүнжиг ихтэй, шандуурам идээний зүйл
хурц үнэр — ааг ихтэй үнэр
хурц халуун — а.идэшний зүйлийн ааг амт хүчтэй нь; б.юмны илч ихтэй нь
хурц шөл — тос нүнжиг ихтэй шөл
хурц морь — хурдан, ирмүүн явдалтай сайн морь
хурц өвчин — цочмог илэрч, хурдан хүндэрдэг өвчин
хурц явдалтай морь — ирмүүн, явдал сайтай морь
хурц улаан цэцэг — урга. - өнгө цусны адил улаан, уулын цавд ургадаг, салаа тармаг, цэцэг нягт, хоёр ба гурван сард цэцэглэнэ, урьдаар навч ургаж хойно цэцэглэх нь бий, бас цэцэглэсэн хойно нь навч ургах нь ч бий
хурц шар цэцэг — урга. - хурц улаан цэцгийн адил болоод өнгө шар, үнэр муухай, хортой нэг зүйл цэцэг
Хэлц үг
Дотроо хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн ороож ирэхтэй адил
Омогтой сэтгэл
Хурц хэл биеийн хохирол
Өөрийн ээжийн хэл
Элэгдсэн тонгоргийн ир
Хүний ээжийн хэл
Хурц тонгоргийн ир
Ховдог боловч хортой идээг идэхгүй
Хурц боловч хойноо тусгүй явдлыг хийхгүй
Худал үг хэлцэгчид
Хурц яриа хэрүүлчид
Хурд дээр нь тат
Хурц дээр нь нийл
Хурдан буу мөрөнд
Хурц ухаан толгойд
Хурдан морины туурайнаас хоцрохгүй
Хурц жадны үзүүрээс буцахгүй
Хурдан морь цээж өндөр
Хурц ухаан хэнхдэг саруул
Хурц хүн цээж саруул
Хурц баатар намнахын түрүүнээс тэмүүлдэг
Хурдан морь уралдахын түрүүнээс тэмүүлдэг
Хурц болд илд билүүгүй үл даана
Хурдан хүлэг махгүй явж үл чадна
Хурц гэгч өмгийн нэр
Хайрлана гэгч атааны нэр
Хурц илд билүүгүй бол даахгүй
Хурдан морь сойлгогүй бол давхихгүй
Хурц илд билүүгүй бол мохно
Хурдан хүлэг өвсгүй бол турна
Хурц илд билүүгүй үл даана
Хурдан хүлэг тэжээлгүй үл гүйнэ
Хурц мэс амины нөхөр
Хурдан морь биеийн нөхөр
Хурц нүднээс хялар түүх гаргаж болдог
Хурдан хэлтнээс хэлгий түүх гаргаж болдог
Хурц хошуут ховын эзэн
Хулгай нүдэт мундрын эзэн
Хурц хүний тархи хурдан
- … болон өөр 9
Зүйр цэцэн үг
Хурц илд билүүгүй бол даахгүй
Эмч мэргэн боловч биендээ тусгүй
Хурдан морь сойлгогүй бол давхихгүй
Хоршоо үг
хурц соргог — а.хүний ухаан санаа нь юмыг ойлгож мэдрэхдээ түргэн; б.ургамлын ургац сайн, шинэ нь
хурц сэргэг — өчүүхэн ч ажиг сэжгийг алдахгүй сэрэмжтэй
хурц сэргэлэн — маш ухаантай, сэргэлэн
хурц шалмаг — нэн хөнгөн гавшгай
хурц гярхай — ширүүн гярхай харц
хурц ширүүн — зөрчил тэмцэл, дайн байлдаан, мэтгээн маргааны ирмүүн
хурц шаламгай — хурд хүч сайтай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.