шовгор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өндөр болоод босоо хэлбэртэй шовхгор зүйл
- 2.Хүний өндөр туранхай байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шовгор |
|---|---|
| Харьяалахын тийн | шовгорын |
| Заахын тийн | шовгорыг |
| Өгөх орших тийн | шовгорд |
| Гарахын тийн | шовгороос |
| Үйлдэхийн тийн | шовгороор |
| Хамтрахын тийн | шовгортой |
| Чиглэхийн тийн | шовгор луу |
| Олон тоо | шовгорууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шовгор оройтой малгай — өндөр гозгор оройтой малгай
шовгор малгайт — шашин. - буддын шашны лам
шовгор орой — өндөр босоо орой
шовгор уул — гозгор, шовхгор хэлбэртэй уул
шовгор эвэр — эгц дээшээ ургасан эвэр
манааны шовгор — манаа хийж буй хүний байрлах газар, жижигхэн бүхээг
шовгор алаг нугас — амьт. - нэг зүйл нугас шувуу
шовгор хоншоорт мэлхий — амьт. - нэг зүйл мэлхий
шовгор залуу — өндөр туранхай залуу
Хоршоо үг
гозгор шовгор — өндөр болоод босоо, шовх хэлбэртэй юм
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.