нарийн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүдүүн гэдгийн эсрэг утга, юмны өргөн, бүдүүний хэмжээ бага
- 2.Дуу чимээний өнгө шингэн болоод чанга
- 3.шилжсэн утгаЮмны хийц ур сайтай болоод хийхэд эв дүй, ур их шаардах зүйл
- 4.Гоёмсог, нандин, тансаг
- 5.Хэцүү, болгоомжтой, хянамгай
- 1.цээрлэсэнУлаан хоолойн өмөн өвчний цээрлэсэн нэр.
- 1.өргөн биш
- нарийн гүүр
- хуудас хөнлөн нарийн шугам
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- тэмдэг нэрthin; narrow; fine-grained; high; delicate, fine, exquisite, precious; intricate, elaborate; cautious, deliberate; precise, exact, punctual
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нарийн |
|---|---|
| Харьяалахын тийн | нарийны |
| Заахын тийн | нарийныг |
| Өгөх орших тийн | нарийнд |
| Гарахын тийн | нарийнаас |
| Үйлдэхийн тийн | нарийнаар |
| Хамтрахын тийн | нарийнтай |
| Чиглэхийн тийн | нарийн руу |
| Олон тоо | нарийнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нарийн бүс — өргөн биш бүс
нарийн төмөр зам — төмөр замын хоорондох зай ердийнөөс бага уйтан
нарийн бэлхүүс — гуалиг бэлхүүс
нарийн гоймон — бүдүүн биш гоймон
нарийн гэдэс — ходоодны нугалуурын төгсгөлөөс бүдүүн гэдэсний эхлэл болсон мухар гэдэс хүртэлх гэдэсний хэсэг
нарийн ноос — дан ноолуураас бүрдсэн ноос
нарийн тоос — өлөн тоос
нарийн хир — өлөн хир
нарийн гуранз — төрөл бүрийн зорох багажийг гүйцээж ирлэдэг нарийн ширхэгтэй билүү
нарийн шүрэг — ногоо хяргах зэвсэг
нарийн бүрэн — адууны дээд болон голын хоёр шүдний цөгц арилаад захын дөрөвдэх шүдний цөгц элэгдэж нарийссан нь
нарийн бүрээ — хөгжим. - гуулин үлээвэр хөгжмийн зэмсэг
нарийн зураг — ихэд нямбайлан зурсан сайхан зураг
нарийн сийлбэр — ур шаардсан сайхан сийлбэр
нарийн хийц — уран бөгөөд хийц сайтай
ур нарийн — ур хийц сайтай
нарийн бараа — ховор хомс эд бараа
нарийн боов — чихэр, тос болон бусад зүйлийг хольж хийсэн амттай гурилан идээ
нарийн гурил — чанар сайтай цагаан гурил
нарийн хоол — олон зүйлийн хачир хольцоор амталж хийсэн сайхан хоол
нарийн чулуу — өнгөлж гилгэр болгож болох чулуу
нарийн арга — юм хийх арга ухаан
нарийн мэдлэг — гүн гүнзгий мэдлэг
нарийн ухаан — хэрсүү ухаан
нарийн хэрэг — а.нууц, хэцүү хэрэг; б.нягталбал зохих хэрэг
нарийн судлах — нягтлан гүнзгийрүүлэн судлах
нарийн ухаарах — сайтар ойлгох
нарийн шалгах — нягтлан шалгах
нарийн бичгийн дарга — даргын туслах
нарийн хувь — цагийн хэм, секунд
нарийн хүн — харамч хүн
нарийндаа хатах — ихэд харамлах
нарийн агар — урга. - заарт модны язгуур, дулаан уур амьсгалтай газрын ууланд ургах мод
нарийн гол өвс — урга. - усны хөвөө, нойтон хужиртай, цөөрмийн хөвөөгөөр ургадаг олон наст өвс
нарийн зэгс — урга. - иш нь шулуун өндөр олон наст өвс; цэцгийн үндсээр нь эм хийнэ
нарийн хоншоор — урга. - хээр тал, усны хөвөөгөөр ургадаг олон наст өвс
нарийн цэцэг — урга. - нуга, голын хөвөөгөөр ургадаг өвс
үслэг нарийн цэцэг — урга. - хээр, тал газар ургадаг олон наст өвс
Хэлц үг
Зальхай хүнд эрх өгвөл
Нарийн үзүүрт зүү адил
Наадаж хэлсэн үгнээс зайл
Нарийн орсон хурнаас зайл
Наадам наадам дээр
Нарийн хээр адуундаа
Навч цэцгийн өнгийг намрын хяруу хиртээдэг
Нарийн билгийн ухааныг уурын мунхаг эвддэг
Нанчид нанчид гэвч
Нарийн хар архи
Нарийвчлан сайн бодвол
Найман там хорын нэг
Нар нар наашаа
Нарийн сүүдэр цаашаа
Нар сар цэцгийг намрын сар эвдэнэ
Нарийн билиг ухааныг найдангуй мунхаг эвдэнэ
Нарийн билгийн ухааныг
Уурын мунхаг эвддэг
Нарийн өвсөнд найгаж
Бүдүүн өвсөнд бүдрэх
Насандаа янаг бололцъё гэвэл
Нарийн байдлаа ойлголц
Нэрэлхүү хүнд хоолгүй
Нарийн хүнд нөхөргүй
Хүний гэмийг үзэхэд
Нарийн тоосноос нарийныг үздэг
Зүйр цэцэн үг
Нар
Сар
Цэцгийг намрын сар эвдэнэ
Нарийн билиг ухааныг найдангуй мунхаг эвдэнэ
Хоршоо үг
бүдүүн нарийн — а.аливаа зүйлийн өргөн болоод өргөн бус хэмжээ; б.шилж. элдэв арга чарга
нарийн нандин — хамгийн дээд, эрхэм, тансаг
нарийн ширийн — ховор чухаг
нарийн нягт — аливаа ажилд нямбай, хянамгай хандах нь
нарийн нямбай — болгоомжтой, хянамгай
нарийн тодорхой — аливаа зүйлийн ойлгомжтой болоод ил тод байдал
нарийн хянамгай — нямбай, хашир болгоомжтой
нарийн чанд — аливаа зүйлийг хийж гүйцэтгэхдээ хянамгай, дүрэм журмыг баримтлах нь
Товчилсон үг
ДДНБДНГ — Дорно Дахины Нарийн Бичгийн Дарга Нарын Газар
ЕНБД — Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
ЕНБДНГ — Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Нарын Газар
НБ — Нарийн Бичиг
НБД — Нарийн Бичгийн Дарга
НБДНГ — Нарийн Бичгийн Дарга Нарын Газар
НБЦ — Нарийн Боовны Цех
ТНБД — Төрийн Нарийн Бичгийн Дарга
ХНБД — Хариуцлагатай Нарийн Бичгийн Дарга
ЭНБД — Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга
Үгийн гарал
Inherited from Proto-Mongolic *narïn, compare Dongxiang narun, Daur naring. Compare Manchu ᠨᠠᡵᡥᡡᠨ (narhūn). Compare also Turkish narin.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.