бүдүүн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өргөн том байдал
- 2.Малын нас гүйцсэн, том
- 3.Дуу хоолойн өтгөн
- 4.Сайхан биш, борогхон
- 5.Бүдүүлэг, болхи
- 6.Ур муутай
- 7.Элс, тоосны ширхэгийн хэмжээ
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрlarge; fat; grown, mature; deep (of a voice); coarse, crude; vulgar
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бүдүүн |
|---|---|
| Харьяалахын тийн | бүдүүний |
| Заахын тийн | бүдүүнийг |
| Өгөх орших тийн | бүдүүнд |
| Гарахын тийн | бүдүүнээс |
| Үйлдэхийн тийн | бүдүүнээр |
| Хамтрахын тийн | бүдүүнтэй |
| Чиглэхийн тийн | бүдүүн рүү |
| Олон тоо | бүдүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бүдүүн гэдэс — гэдэсний хошноготой залгаж байгаа өргөн хэсэг
бүдүүн ноос — хонины ширүүн ноос
бүдүүн үхэр — нас гүйцсэн үхэр
бүдүүн шар — нас гүйцсэн эр үхэр, нас гүйцсэн шар
бүдүүн ат — нас гүйцсэн ат
бүдүүн дуу — өтгөн дуу
бүдүүн хоолой — баргил өтгөн дуу
бүдүүн бараа — борог бараа
бүдүүн гурил — бор гурил, бүдүүн ширхэгтэй гурил
бүдүүн зан — ёс журам мэдэхгүй бүдүүн хадуун зан
бүдүүн хийцтэй — ур хийц муутай
бүдүүн ширхэгтэй элс — ширхэг нь харьцангуй том элс
бүдүүн тоос — нүдэнд өртөхүйц том хумхи
Хэлц үг
бүдүүн хүзүү гаргах — гөжүүдлэх, зөрүүдлэх, нэг талыг барьж зүтгэх
бүдүүн зүрхтэй — а.айж ичихийг мэдэхгүй; б.хэнэггүй хайхрамжгүй, цэвдэг сэтгэлтэй
бөх хүн бүдүүн өвсөнд — алдах унах амархан
бүдүүн өвс багтамгүй — нарийн нягт, хий зайгүй, эвсэг
Хуучны хуульч түшмэлийн нүдээр үзвэл энэ айлтгалын үг найруулга нь бүдүүн өвс багтамгүй найруулсан юм байна даа (Б.Ринчен, Үүрийн туяа).
бүдүүн хүзүү гаргах/заах — (үл тааш.) гөжүүдлэх, зөрүүдлэх, нэг талыг барьж зүтгэх, хэнэггүй зан гаргах
Дээрхийн лүндэнг ингэж бүдүүн хүзүү гарган хугалах тэрсүүд этгээд бараг гардаггүй билээ гэж (сойвон лам) хачирхан гайхшрах нь илэрхий байлаа (Ж.Пүрэв, Гурван зангилаа).
Баг сумын захиргаанд бүдүүн хүзүү гаргасан байх шив дээ. Хүүгээ сургуульд өгөхөөс юунд нь тэгтлээ дургүйцээ вэ? (Б.Нямаа, Бид гурав).
бүдүүн хүзүүн дээр амьдрах — хөрөнгө чинээтэй хүний хүчээр дутах зовох зүйлгүй сайн амьдрахыг үл таашаасан утга
Бусдын хүчийг ашиглаж, бүдүүн хүзүүн дээр амьдрах хэрэг юунд байна вэ.
Бүдүүн бөөс нь бяцхан бөөсөө зарна
Бяцхан бөөс нь хуурсаа зарна
Хуурс нь нүдгүй гээд явахгүй
Бүдүүн хүзүүтэйгээс бух
Урт настайгаас буга
Нарийн өвсөнд найгаж
Бүдүүн өвсөнд бүдрэх
Хоршоо үг
бүдүүн нарийн — аливаа зүйлийн өргөн болоод өргөн бус байдал, хэмжээ
бүдүүн хадуун — а.булиа бүдүүн; б.хүний гүдэс, тогтуун авир байдал
бүдүүн багир — болхи, нарийн юм үл ажрах
бүдүүн бараг — барагтайхан тааруу
Үгийн гарал
From Proto-Mongolic *bidüxün, *bedüxün, from Proto-Turkic *bedük. Compare Dongxiang biedun, Turkish büyük.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.