тарган
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны мах мяраа зузаан, өөх их
- 2.Өөхтэй
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тарган |
|---|---|
| Харьяалахын тийн | тарганы |
| Заахын тийн | тарганыг |
| Өгөх орших тийн | тарганд |
| Гарахын тийн | тарганаас |
| Үйлдэхийн тийн | тарганаар |
| Хамтрахын тийн | таргантай |
| Чиглэхийн тийн | тарган руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тарган мал — хүч тэвээрэг сайтай, тарга ихтэй мал
тарган үхэр — тарга сайн авсан үхэр
тарган хүн — мах мариа, өөх ихтэй хүн
онд тарган орох — өвлийг царигтай туулах
тарган намар — юм бүхэн элбэг дэлбэг болсон баян намар
тарган мах — өөх ихтэй мах
Хэлц үг
тарган тэмээгээр түүхий хэмх зольж идэх — юм танихгүй бана мэдэхгүй дэмий бүрэлгэхийг хошигносон хэллэг
Бүтээн байгуулалтаа зогсоож, бэлэн мөнгийг хөөцөлдөх чинь тарган тэмээгээр түүхий хэмх зольж идсэн үлгэр болно (Бадам, Мөнгөн давааны мөнх хавар).
тарган ходоодонд өөх чихэх — нөхцөл байдлыг үзэхгүй дэмий илүүц зүйл үйлдэх
Илүүц юм биш үү хө, тарган ходоодонд өөх чихэхтэй адил харагдаж байна гэж Бурмаа хэлэв.
Талд ч гэсэн хорт өвс бий
Тарган сүрэгт ч гэсэн муу мал бий
Тарган бол тарвага сайхан
Таатай бол хээр сайхан
Тарган морь сайнд тоотой
Баян бол цэцэнд тоотой
Тарган морь унавал талыг туулахад тустай
Даяар олныг тусалбал тамыг туулахад тустай
Тарган туранхай ч
Тархи нь өөрцгүй
Хөгшин залуу ч бол
Зүрх нь өөрцгүй
Тарган хоногийн
Танил насны
Тарган хүн тамшаархаг
Тангад хүн хожоорхог
Хоёр тарган холбирохын зовлон
Тарган туранхай таарахын жаргал
Зүйр цэцэн үг
Тарган морь сайнд тоологдох
Баян хүн цэцэнд тооцогдох
Тарган мал тал бүрийн ашигтай
Тарган хүн тал бүрийн өвчтэй
Хоршоо үг
тарган цатгалан — хүч тарга ихтэй, тэнхээ тамир сайтай
баян тарган — элбэг хангалуун, дутагдах гачигдах зүйлгүй
махлаг тарган — мах мяраа сайтай
ардаг тарган — морь малын уналга эдэлгээнд хавьд ороогүй, хүч тарга сайтай байгаа нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.